Иргэдийн тэтгэврийг олгох банкуудыг өрсөлдүүлэхээр болов
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг олгож байгаа банкуудыг нэгтгэн солихоор болсон.
Харин Үйлдвэрчний эвлэлийн холбоо энэхүү шийдвэр иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Ялангуяа, банкийг нэгтгэх энэ ажлыг олон нийтэд нээлттэй байлгахыг тэд шаардлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэвэр, тэтгэмж олгох банкийг өөрчилсөн.
Өмнө нь энэ үйлчилгээг ХААН банк олгосон ч тухайн өдрөөс эхлэн “Хадгаламж” банкинд энэ эрх шилжсэн юм. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийт мөнгөн олговрын 60-аас илүү хувийг банкинд байршуулахгүй байхаар болж байна.
Учир нь тухайн банк монополь болж, ихээхэн хүндрэл учирна хэмээн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эх сурвалж хэлэв. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт ХААН банкинд тэтгэвэр авагчдын 74, “Хадгаламж” банк 26 хувийг эзэлж байна.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү “Аймаг, нийслэлд нэг банкинд тэтгэвэр, тэтгэмж авагчдын 60-аас дээшгүй хувийг байршуулахаар болсон. Энэ нь иргэдийн хүлээлт, банкны эрсдэлээс сэргийлнэ. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Энэ нь улсын төсөвт. орохоор хүлээгдэж байгаа” гэсэн юм.
Харин Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Нэг банкинд давуу эрх олгохгүй. Бусдад нь боломж олгох хэрэггэй. Банкуудыг хооронд нь өрсөлдүүлж, иргэдэд хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх бололцоог бид гаргасан” хэмээв.
О.Гэрэлцэцэг
URL: