Э.Бат-Үүл эсэргүүцэгчдийнхээ цувааг зогсоож чадах уу

http://www.bolod.mn/Upload/news/903.jpg

Хотын дарга Э.Бат-Үүлийг нийслэлд авто худалдаа эрхэлж буй хүмүүс эсэргүүцэж байгаа. Гол учир нь авто худалдааны  цогцолборыг хотоос зайдуу байгуулж, авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэхэд байгаад байгаа юм. Худалдаа эрхлэгчид нүүхийг хүсэхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүх өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцээд тэд жагсаал хийх аж. Тэдний эсэргүүцлийг Хотын дарга Э.Бат-Үүл давж гарч, авто худалдааны цогцолбор руу нүүлгэж чадах болов уу.

Нийслэлийн авто тээврийн бүх худалдааг таван жилийн хугацаанл нэг дор төвлөрүүлэх зорилготойгоор Авто худалдааны цогцолборыг нийслэлээс байгуулахаар болсон. Мэдээж төвлөрсөн нэг газар байх нь иргэдэд болон худалдаа эрхлэгчдэд хэрэгтэй, мөн нийслэл дотор төвлөрдөгийг байхгүй болгох ёстой гэж нийслэлийн удирдлагууд үзсэн байгаа юм. Хотоос зайдуу төвлөрсөн газар байх нь чухал, тэр дундаа авто худалдааны хувьд. Гэтэл автомашин худалдаж амьдралаа залгуулдаг хуваариа бизнес эрхлэгчид ашиг орлого олж чадахгүйд хүрнэ гэж үзсэнээс Хотын даргатай “хонь, чоно” болоод байна.

Авто худалдааны цогцолбор нь сэлббэг, хэрэгслийн 285 павильон 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байхаар төлөвлөгдсөн. Мөн авто экспо явуулах талбайг ч бий болгох аж. 4.4 га талбай гэхэд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөгджээ. Ийм бүхэл бүтэн цогцолбор байгуулахаар болчихоод байхад эсэргүүцэгчид гараад ирж. Тэд хол газар оччихоор үйлчлүүлэгчид ирэхгүй, биднийг хүчээр нүүлгэх гэж байна гэдэгт гомдолтой байгаад байгаа.

Өнөөдрийн жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хуваариа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид оролцох аж. Тэдний эсэргүүцлийг Хотын дарга зогсоож чадах болов уу.

Ц.Энх “Цензургүй.мн”


URL:

Сэтгэгдэл бичих