НАМЗХ шинэ сонинтой боллоо
НАМЗХ “Залуус бид хамтдаа” сонины анхны дугаараа өлгийдөн авлаа. Холбооныхоо мэдээллийг нийслэл, орон нутагт суугаа залуустаа хүргэж, тэдний санаа бодлыг сонсоход “Залуус бид хамтдаа” сонин гүүр нь болж ажиллах юм.
Сар тутам шинэ мэдээ, мэдээлэлтэй гарах энэхүү сонины эхний дугаарын тэргүүн нүүрт НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нарын мэндчилгээ, Сонгуулийн хар машинаас татгалзах уриалга гарчээ. Сонины арын нүүрийг эргүүлэхэд “Эрүүл Монгол залуу” эх нэгдлийн спортын наадам зохион байгуулах тухай, “Бид хамтдаа” үндэсний форум, НАМЗХ, НАМЭХ-той залуу эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах болсон тухай сонирхолтой мэдээллийг багтаасан байна.
Эхний дугаарын онцлог нийтлэлийн нэг нь яах аргагүй “Залуучуудын хөгжлийн санаачилга-2030″ бодлогын тухай танилцуулга байлаа. Хүн амынх нь олонхийг эзэлдэг залуучуудад хандсан ийм бодлого хэрэгжүүлэх гэж байна гэдгээ НАМЗХ энд товч бөгөөд тодорхой танилцуулжээ. “Залуус бид хамтдаа” сонины арын нүүрнээс НАМЗХ өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсныг хялбархан тандаж болохоор байна.
Холбооныхон “Залуус бид хамтдаа” чуулга уулзалтыг аймаг, нийслэлд амжилттай зохион байгуулж, 17.000 залуу оролцжээ. Түүнчлэн ” Эх дэлхийгээ хайрлая” аян цахим НАМЗХ төслийн мэдээллийг оруулсан байна. Энэ сонин цаашдаа сар тутам тогтмол гарах бөгөөд дугаар бүрдээ өөр өөр сэдвийг онцолж, шинэ мэдээллээр баяжуулж залуустаа хүргэж байх ажээ.
URL: