Шоронгийн мисс тодорчээ
Бразилийн Рио-де-Жанейро хотын “Талавера Брюс” гэдэг чанга дэглэмтэй хорих газар жилдээ нэг удаа гял цал, донжлог болдог гэнэ шүү. Тэнд саяхан Miss Criminal буюу манайхаар бол “Шоронгийн мисс” гэдэг тэмцээн амжилттай болж өндөрлөжээ. Хоригдол хүүхнүүд янз бүрийн байдлаар гэрэл зургаа авахуулж байх хооронд хуягууд тэднийг өлөн нүдээр харж, нэг нэгнийгээ нудралцдаг байна.
Хүмүүжигч эмэгтэйчүүд янз бүрийн даашинз өмсөж, нүүр амаа будаж, үсээ янзлуулсны эцэст тайзан дээгүүр алхсан аж. Энэ тэмцээн хүмүүжигч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдэнд хүнлэг хандахад чиглэгдсэн юм. Энэ оны “Шоронгийн мисс”-ээр Мишель Ранжел гэдэг бүсгүй тодорчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: