Буудалд мансуурч байсан иргэнийг саатууллаа
Мансууруулах бодисны хэрэглээ буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр гэхэд БЗД-ийн 14 дүгээр хороо “Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ. Дархан-Уул аймгийн 5 дугаар багт оршин суух 21 настай эрэгтэй Д нь цайвар ногоон өнгийн нунтаг хатаасан ургамал татаж байсан аж.
Эд мөрийн баримтаар гялгар ууттай хатаасан ургамал 300гр хураан, шээс болон цуснаас шинжилгээ авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах талаар эх сурвалж мэдээллээ.
Тус зүйл ангид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнн гэж заажээ.
Г.Лхагваа
URL: