Утаа ужиг бизнес болжээ

Утаатай Улаанбаатарын саарал єдрvvд хєвєрнє. Агаарын температурын хасах хэм нэмэгдэх тусам амьсгалах эрхийг боомилно. Зул сарын сvvлчээр хvйтний эрч чангарч шєнєдєє -50 хэмд хvрэхийг цаг уурчид хэллээ. Утаа улам єтгєрнє. Хувь тавилантайгаа эвлэрсэн нийслэлчvvдэд бол утаа эмгэнэлт бас улигт сэдэв. Улстєрчдєд бол мєнхийн амлалт, мєнгє гуйх “сонгодог” арга. Дуусдаггvй, дуусах ч найдлагагvй утаан ботийн хуудас зузаарч, тэрбум тэрбумаар тоологдох тєсєл хєтєлбєрєєр баяжиж байна.

Хэдхэн хоногийн ємнє нийслэлийн дарга нар цугларч ахуйлаг хурал хийснийг хотын иргэд сониноос уншиж, зурагтаар харсан байх. Улирал нь учраас утаагаа ярилаа. Хотын агаарыг бохирдуулж буй гол гэмтэн нvvрс учраас тvvнээс ангижрах зорилгоор санаачилсан “Утаагvй тvлш” хєтєлбєртєє багтаасан амьдралгvй журмаа хэлэлцэв. Хэн нь ч санаачилсан юм, хэнийх нь ч бизнес юм, гэр хорооллыг орон сууцжуулах мастер тєлєвлєгєє мєрєєдєл болохын цагт шахмал тvлш, утаа бага гаргадаг зуух гэхчилэн зvсэн зvйлийн аян єрнєлєє. Ингээд шахмап тvлш хэрэглэх нь утаа багасгах арга гэж vзэж. Шахмал тvлшний тєсєл гэрлээ асааж, нийслэлийн гурван дvvрэгт тvvхий нvvрс хэрэглэхийг хориглов. Тухайлбал, Чингэлтэй дvvргийн гурван хорооны 1000, Сvхбаатар дvvргийн 250-иад єрх шахмал тvлш хэрэглэх сорилтод “туршилтын туулай” болж байна. Харин Засаг дарга нарынх нь ярьж байгаагаар єнєєдєр гарын таван хуруунд багтах айл л шахмал тvлш хэрэглэх аядаж байгаа гэсэн. “Дуулгаваргvй” бусад нь туршилтыг дагахгvй буйн учраа шахмал тvлш илчгvй, vнэ єндєр хэмээж, тvvхий нvvрсээ хэрэглэж байна. Хахир хvйтэнд хэн даарч суухыг хvсэх билээ.

Нийслэлийн гэр хороололд 134 мянга гаруй єрх амьдардаг. Олонхи нь дунд, бага орлоготой болон нэн ядуу иргэд. Шахмал тvлш, нvvрс атугай олдсоноо тvлж дулаацаж буй эмзэг давхаргынхан олон байхад хотын утаа багасах уу? Шуудхан хэлэхэд vгvй. Хар л даа. Гэр хороолол хаяагаа тэлсээр байхад нvдээ л таглаагvй бол vгvй гэх хvн гарахгvй. Тэгээд ч дарга нар амьдралаас тасархай гэхэд багадам арга ядсан “ажиллагаа” сэдээд байхаар яаж утаа багасах билээ. Хэдэн оны ємнє агаарын бохирдол бууруулах талаар хотоос хийсэн том ажлын тайланг харахад хурал семинар, ухуулга хуудас, календарь зэрэгт єчнєєн хєрєнгє зарсан тун хачирхалтай дvн байсансан. Яагаав, єнгєрсєн жил гахайн ханиад гарахад эмзэг давхаргынханд чацаргана, аарц уулгаж хэдэн тэрбум тєгрєг хаясан шиг юм уу даа. Орон гэргvйчvvдэд аарц, чацаргана уулгаж ханиадтай тэмцсэн нь хэдхэн хvний халаасыг зузаалаад єнгєрсєн бол утаа бас тvvн лvгээ адил ужиг бизнес болчихсон харагдаад байна. Ингэж хэлэх шалтгаан бий.

2007 онд Монгол Улсыг хєгжvvлэх сангаас нийслэлийн утааг багасгахад хоёр тэрбум тєгрєг гаргалаа л гэсэн. Юунд, яаж зарцуулсан нь бvрхэг. Уг нь хоёр тэрбум тєгрєгєєр юм хийвэл хийх л. Хотын захиргаанаас орон сууц бариад гэр хороололд амьдардаг, насаараа улсад хєдєлмєрлєж яваа хэдэн зуун иргэндээ бэлэглэж болно. Татвар тєлєгч иргэд ганц єрєє орон сууц авах эрхтэй. 1999 оноос нийслэлд хэрэгжиж байгаа агаар хамгаалах хєтєлбєрийн хэрэгжилт 50 хувьтай байгаа гэж дvгнэж. Тэгэхээр 50 хувийн vр дvн байна аа. Харин тэр нь юу юм бол? Мэдээж утаатай тэмцэхэд юу ч хийгээгvй гэж хэлэхгvй.

Нийслэлийн тєлєвлєгєєнд Ногооннуур орчимд ногоон бvс байгуулах зураглал бий. Тэндхийнхэн азтай юм. Айлууд ємчилсєн газраа чєлєєлбєл орон сууцаар солино. Газраа єгсєн айлуудыг тvр суурьшуулах тvрээсийн 300 айлын сууцыг хот хєрєнгєєрєє барьж байгаа. Vvнийг Ерєнхий сайд дэмжсэн учир зургаан дvvрэгт 2000 айлын орон сууц барихаар газрын асуудлыг нь шийджээ. Ийм л бvтээн босголт хиймээр байх юм.

Тєр хєрєнгєє хуваарилсан єнгєрєгч єдрvvдэд айсуй оноос монголчууд бултаараа cap бvр 21 мянган тєгрєг авах сайн ч юм уу, саар ч юм уу амлалт сонслоо. 800-гаад тэрбум тєгрєг. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй Монгол Улс баян байна. Тєр єглєгч байна. Харин амьдрах орчинд ямар дэвшил гараад, амьжиргаанд яаж наалдаад байгаа нь шvvмжлэл дагуулаастай. Хоёр єдрийн ємнє нэгэн сонинд Баянзvрх дvvргийн иргэн С.Эрдэнэбулган гэдэг хvний нийтлэл гарчээ. Нэгдvгээр нvvрт гарсныг харахад тєлбєртэй бололтой. Cap бvр єгєх 21 мянган тєгрєгийг нийслэл хотын бvтээн байгуулалтад зориулъя. Vйлдвэр, орон сууц, эмнэлэг, сургууль барья гээд тооцоог нь жагсааж:
Нийслэлийнхээ иргэдийн ємнєєс, бидний єєр хоорондоо шvvмжлэн ярьдаг бvхнийг бичиж. Бодлоготнууд vvнийг мэддэггvй, боддоггvйдээ биш. Мэдэхийн дээдээр мэдэж, бодохын цаагуур санаж суугаа. Зvгээр л улстєрийн хvлээсэнд уягдаад хєдлєхгvй байгаа юм. Энэ зуур утаанд хаях мєнгє улам ихэслээ. Цэвэр агаар амьсгалах найдвар сvvмийж байна уу?

Парламент єнгєрєгч зургадугаар сард Агаарын тєлбєрийн тухай хууль баталсан. Агаар бохирдуулж байгаль орчныг хордуулсан этгээдvvд торгууль тєлєхєєр болов. Мєнгє нь Цэвэр агаарын санд тєвлєрнє. Санхvvчдийн тооцоолсноор 30 тэрбум тєгрєг орж ирэх магадлалтай гэсэн шvv. Мєн тєсвийн хуулиар утаатай Улаанбаатарт 77 тэрбум тєгрєг хуваарилагдсан. Утаанд хэдийг зарцуулахыг нь мэдэхгvй юм. Зуух, тvлш, гэрийн дулаалга энэ тэр л биш шvv.

Хотын агаарыг бохирдуулагч эх vvсвэр нь гэр хороолол дангаараа биш. Цахилгаан станцууд, бага оврын зуух, автомашин, бохирын шингэний ууршилт, хаа сайгvй шатаж байдаг хогийн цэг… бункерын хаягдлын утаа, талхилагдсан хєрсний шороо тоос ч хамаатай. Ийм л олон тєрлийн хорт утаагаар бид амьсгалж байна. Агаарын бохирдлыг багасгахын тулд дулааны алдагдлыг багасгах, автомашины ухаалаг хэрэглээг хэвшvvлэх зэрэг зєвхєн тvлш, зуухны тухай ярих бус єєр олныг хийх шаардлага бий. Аятай мэдээ дуулдаж л байна. Сэргээгдэх эрчим хvчний vндэсний тєв, “Мон-Угсралт” ХХК хамтран Тєв аймгийн зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг хєрсний гvний дулаанаар халаах ажлыг улсын тєсвєєр хийж. Амжилт. Ийм бvтээлч ажил л утааг багасгана. 2002 онд ОХУ-ын Засгийн газрын экс тэргvvн М.Касъянов манай улсад айлчлах vеэрээ тохиролцсон нефтийн тунадас нэрэх vйлдвэр баригдах аваас гэр, амины орон сууцнуудад шингэн ба хийн тvлш хэрэглэх боломж бvрдэнэ. Ийм л бvтээн байгуулалтыг нийслэлчvvд хvлээж байна. Мєнгєтэй улс шvv дээ, манайх.


URL:

Сэтгэгдэл бичих