Д.Отгонцэцэг: Эсрэг бєхєд оноо заахад л харамссан

Чєлєєт бєхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын vндэсний шигшээ багийн тамирчид Туркийн Станбулын дэвжээнээс 51кг-д Д.Отгонцэцэг, 67кг-д Б.Оюунсvрэн мєнгє, 63кг-ын жинд О.Насанбурмаа хvрэл медаль хvртэж, багийн дvнгээрээ гуравдугаар байрт шалгарсан билээ. Гэвч Д.Отгонцэцэгийн алтын тєлєєх барилдаан нь будлиантай болж, шvvгчийн маргаантай асуудал vvссэн байгаа. Энэ талаар єєртэй нь болоод багш дасгалжуулагчтай нь ярилцлаа.

-Юуны ємнє ДАШТ-д оролцож, тамирчдын медалийн салхийг хагалан мєнгєн ме-даль хvртсэнд баяр хvргэе?
-Баярлалаа. Сэтгэл маш их єндєр байна. Энэ дашрамд багш дасгалжуулагчид, ивээн тэтгэгчдэдээ баярласан талархсанаа хэлэх нь зvйтэй болов уу.
-Хамгийн хvнд нь аль барилдаан байв. Германы бєхтэй барилдаж байхдаа нэлээд цуцаж байгаа харагдсан?
-Хєнгєхєн давчихлаа шvv гэсэн барилдаан байсангvй ээ. Германы бєх нэлээн зуурч барилдаад байсан нь намайг ядраахад хvргэсэн л дээ. Барилдаан нь ч нэлээд эвгvй бєх юм билээ.
-Алтан медалийг бараг л атгаад алдчихлаа…?
-Ємнє нь, Оросын бєхтэй таарч барилдаж байгаагvй болохоор ялагдал хvлээхэд нєлєєлсєн байх. Багш нар минь хамгийн гол нь єєрийнхєєрєє барилд, хєлдєє л алдаж болохгvй шvv гэж захиж байсан л даа. Гэхдээ энэ барилдаан надад том сургамж боллоо.
-ОХУ-ын тєрийн дуулал эгшиглэхэд нэлээд сэтгэл гонсгор байгаа харагдсан?
-Алтан медалийн тєлєєх тоглолтод шvvгч эсрэг талд vйлчлээд байсанд жаахан сэтгэл гонсгор байсан юм. Барилдаан маргаантай болох vед эсрэг бєхєд оноо заасан нь их харамсалтай санагдсан. Аваргын тєлєє барилдаж байхдаа гуравдугаар vед шодолт хийсэн байгаа. Бєгсєєрєє сууснаас болж оноо алдсан. Урьд нь ийм дvрэм байгаагvй. Гэтэл он гараад энэ дvрэм vйлчлэхээ больсон юм билээ. Ийм дvрэмтэй болсныг манай багш дасгалжуулагчид ч мэдээгvй байсан.
-Дэлхийн аваргаас ємнє олон тэмцээнд оролцож барилдсан байгаа. Тэр vед энэ дvрэм vйлчлээгvй хэрэг vv?
-Харин тийм ээ. Бєгсєєрєє суухад оноо єгєхгvй байсан юм. Гэтэл яг эгзэгтэй vед ийм байдлаасаа болж оноо алдчихлаа. Юм нэгээр дуусах биш. Цаашдаа дахин ийм алдаа гаргахгvйг л хичээх болно. Би 48 кг-д хvч vзэхээр шийдсэн байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих