Нийслэлийн аваргууд тодорлоо
НАМЗХ-ны нэрэмжит “Эрүүл Монгол залуу” эв нэгдлийн спортын наадмыг Нийслэлийн НАМЗХ-ноос зохион байгуулан аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 9 дүүргийн 400 гаран тамирчид спортын таван төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.Залуучуудыг эрүүл идэвхитэй амьдралд уриалан дуудаж, багийн хамтын ажиллагаанд сургаж, МАН-ын гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх, бүх нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, залуучуудаа нэг нэгнээ таньж мэдэн нөхөрлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа. 9 дүүргийн НАМЗХ-ны залуучууд тэмцээндээ идэвхитэй өрсөлдөн Х.Нямбаатар даргатай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзлэн өргөмжлөл, Цом, мөнгөн шагналыг Нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхбат гардуулан удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээндамжилттай оролцхыг хүсэн “Эрүүл монгол залуу” эв нэгдлийн спортын наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. 11-р сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордон болох улсын аваргын тэмцээнд нь амжилт хүсье.
URL: