Хар тамхины 37 хэрэгт 82 хүн холбогдон шалгагджээ

Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбоотой байж болзошгүй гэх иргэдийг шалгаж, мөн хар тамхины бүлэглэлийг ч илрүүлэн долоон хүнийг саатуулсан. Түүний дараа мөн мансууруулах төрлийн бодис хэрэглэж машиндаа мансуурсан байсан дөрвөн эмэгтэйг саатуулсан.

Энэ мэтчилэн хар тамхи хэрэглэх, бусдыг уруу татах иргэд тохиолдол олширч сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм.

Тухайлбал, энэ оны 07-р сарын 02-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 41 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 37 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих