Засгийн газрыг огцруулах нь хэнд ашигтай вэ
Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 16 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огруулахыг дэмжсэн байна. УИХ-ын нийт гишүүдийн ¼ нь гарын үсэг зурвал “Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг” чуулганаар хэлэлцэх учиртай.
Албан ёсоор Г.Уянга гишүүнийг зүгээс нэрийг нь баталгаажуулаагүй хэдий ч Р.Амаржаргал, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, А.Тлейхан, Г.Уянга, Л.Цог, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын гарын үсэг зурсан гэж өчигдөр хэвлэл мэдээллийн сайтуудаар явсан.
Ер нь яагаад Ч.Сайханбилэгийг суудлаас нь авч хаях гээд байна. Огцрууллаа гэхэд хэн оронд нь очих вэ. Х.Баттулга, Н.Алтанхуяг нар уг тогтоолд гарын үсэг зурсан гэж шуугиж байсан ч батлагдаагүй. Шантааж хийж сурсан манай гишүүд ямар ч аргаар хамаагүй УИХ, Засгийн газрыг огцруулж магадгүй аж.
МАХН-ын зүгээс УИХ-ыг тарахыг шаардсан. Үүнийгээ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баригдсны дараа хийэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Өдгөө АН-аас нэр дэвшиж УИХ-д сууж буй Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Гэтэл тус нам дотор гурван том фракц байгаагаас Х.Баттулгын толгойлж буй хэсэг нь түүнийг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэсэн яриа гараад бараг хоёр жил боллоо.
Гэтэл Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг хувийн эрх ашгийн үүднээс зориуд шуугиан дэгдээсэн, зурахгүй бол зурахгүй гэдгээ л хэл гэж шулуухан сануулаад авсан. Харин АН-аас үлдсэн хугацаанд Засгийн газрын огцруулахгүй гэдэг дээрээ бат зогсож, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй, зурсан гишүүдэд хариуцлага тооцно гэсэн. Гэсэн ч Ерөнхий сайд асан Р.Амаржаргал тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Харин бусад гишүүд яагаад зурахгүй байна вэ. Тэд хариуцлага тооцно гэдгээс айж байна уу, эсвэл өөрийн албан тушаал дээрээ дахиад хэдэн сар байхыг хүсч байна уу.
Нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн хувь заяагаа бодох үүднээс ямар ч байсан З.Энхболдтой эвтэй байхын чухлыг тэд ойлгож байгаа. Засгийн газар, УИХ хооронд асуудал байдаг ч З.Энхболд засгийн суудлыг хамгаалахын төлөө гишүүдээ зангидах үүрэгтэй. Ер нь хэн байлаа ч тэр ингэж л зүтгэх учиртай хойно.
Харин нөгөө талд засгаас гарч, сөрөг хүчний үүргийг идэвхтэй гүйцэтгэх болсон МАН-ынхан сүүлийн үед засгийг унагах төлөвлөгөөг дэмжиж эхлэв. Анхандаа Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь халгаад зуралгүй тойрч байсан бол энэ удаа нэрээ нууцлаад сууцгаахыг хүсээгүй бололтой. Цаашдаа МАН-ын гишүүдээс гарын үсэг зурах хүн олон гарч ирэх байх. Тухайлбал С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарыг дурдаж болно.
Ямар ч байсан оноос өмнө Ч.Сайханбилэг огцорвол дараагийн хүн нь Х.Баттулга гэдгээс өөр таамаг үлдсэнгүй. “Женко” ч сайхан бүх өдөр тутмын сонины нүүрэнд заларч, олны анхаарлыг татахаа мартаагүй. Түүнийг Ерөнхий сайд болгоод өгье гэсэн хүмүүс ч нам болон ордон дотор зөндөө байгаа гэдэг нь нууц биш болсон аж.
Г.Төмөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zasag ogtsrood Battulgat l ashigtai bz harin ard tumend hohiroltoi
Ард түмний сэтгэлийг ингэж 2дуулах хэрэггүй бидэнд тогтвортой төр хэрэгтэй байна!
Засгийн газар огцрох нь ард түмэнд хэрэгтэй. Ядахдаа л дубайд хийсэн оюу толгойн луйиарын гэрээ цуцлагдаж монголын ард түмэнд ашигтай шийдэгдэх талтай. Сайханбилэг улс орныг удирдах ухаан хүрэхгүй цаг алдаж байхаар үтэр түргэн засгийн газрыг огцруулах хэрэгтэй.