Хууль бусаар мод бэлтгэсээр байна
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэд хууль бусаар гарал үүслийн бичиггүй, нууцаар хуурай нойтон мод бэлтгэж яваад саатуулагдсан хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд ийм төрлийн хоёр хэргийг Налайх дүүрэгт илрүүлсэн юм.
Тэгвэл өчигдөр мөн хууль бусаар мод бэлтгэж явсан хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын зам дээр цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийж байхдаа “Daihatsu Hijet” автомашиныг зогсоож шалгахад, Орхон аймаг Баян-Өндөр сумын 11-р багт оршин суух25 настай эмэгтэй Ж гарал үүслийн бичиггүй 50 шуудай хуурай мод авч явсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
О.Сайхан
URL: