Бермудын гурвалжингийн нууц тайлагдах цаг ойрхон гэнэ

Эрдэмтэд мэргэд гурвалжингийн нууцыг удахгүй шинжлэх ухааны үндэслэлтэй нээнэ гэж амлаж байна. Учир нь судалгаа шинжилгээний зарим ажлын үр дүнд гурвалжингийн нууц байгалийн хий болох метаны үйлчлэлээс шалтгаалдаг болохыг тогтоосон нь өнөө хэр хөтөлбөргүй нотлогдоогүй байгаа аж.

Бермудын арлууд, Пуэрто-Рико болон АНУ-ын Флорида муж улсын эрэг хоорондын гурвалжилсан уг зурвас бүсэд Бермудын гэх нэрийг тэнгис далайн тайлагдашгүй их нууцсыг өгүүлдэг олон сонирхолтой ном бичсэн Америкийн зохиолч Винсент Гаддис өгсөн байдаг. Нисэх болоод далайн тээврийн хөлөг онгоцууд зорчигчдынхоо хамт ор сураггүй алга болдог Атлантын далай дахь учир битүүлэг энэ бүсээс дараа нь ямар ч ул мөр олддоггүй билээ.

Уг бүсээс гамма цацраг маягийн учир нь олдохгүй сонирхолтой долгион өгдөг бөгөөд яахын аргагүй далайн гүнээс цацагдаж буй уг долгионыг америкийн радио долгион сонирхогчид хүртэл олж барихаар асар хүчтэй байдаг. Гэтэл байгалийн юмс үзэгдэлд ямар ч эх үүсвэр гамма цацраг ялгаруулдаггүй. Харин огторгуйн уудам дахь асар том биетүүд болох нейтрон одод болон шинжлэх ухааны нэршилд PSR B1919+21 гэгдэх болсон од эрхэсийн бөөгнөрөлөөс цацагддаг бол дэлхийн бөмбөрцөг дээр зөвхөн цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээр ийм долгион гаргаж авч болдог аж.

Бермудын гурвалжингийн бүс дэх далайн уснаас гэтэл яагаад ийм долгион цацагдаж ирсэн нь сонирхолтой. Далайн гүнээс хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл энэ долгионыг цацаад байна уу? Эрдэмтэн судлаачдад уг долгионы давтамж хэзээ эхлэхийг таахын аргагүй байдаг ч гэсэн долгионы чиглэл нь Сириус бүлгийн одод байдгийг тогтоож чадсан байна. Гэвч тэнгисийн гүн дэх эх үүсвэр нь юу вэ? Нууц харь гариг ертөнцтэй холбоотой байж таарах нь уу?

Эрдэмтэн судаалчид үүний нууцыг он удаан жил тайлахыг оролдож ирсэн ч тодорхой шийдэл гаргаж авч чадсангүй өнөөг хүрлээ. Тухайлбал Австралийн Мельбур хотын Монаша их сургуулийн эрдэмтэн, профессор Жозеф Монаган болон оюутан Дэвид Мэй нар нууцыг байгалийн хий буюу метан гэж баталж байсан бол ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковын судалгааны баг ч мөн далайн гүн дэх байгалийн хийн ялгарал нисэх болон хөлөг онгоцуудыг хүн амьтантай нь цуг сураггүй алга болгодог гэж нотлоод буй билээ.

Тэдний судалгаа шнжилгээгээр бол нар, сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм хэлбэлзэж байдаг аж. Хайлмаг цөм  экваторын бүсээс үл хамаарч зундаа баруун, өвөлдөө зүүн тал руугаа 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ. Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж. Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэдэг байна.

Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна. Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.

Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин. Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын “Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй, бүгд ор сураггүй алга болсон байлаа. Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа. Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэй алга болсоор байлаа.

1781-1812 онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ. 1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч “Циклоп” хөлөг аюулын “SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо. 1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр.

Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй. 1986 онд Бермудын гурвалжинд “нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ. 1991 онд “Сайентифик Серч Прожект” компанийн “Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг. “28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.

Л.Отгонбат

Эх сурвалж: Mongolcom.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 November 2015

Сонирхолтой юм . Баярлалаа.

Сэтгэгдэл бичих