Нууц банк илрүүлжээ

Дэлхийд хамгийн томд тооцогдох хэмжээний буюу 64 тэрбум ам.доллартай тэнцэхүйц юанийн гүйлгээ хийсэн Хятадын нэгэн нууц банк байгааг илрүүлжээ.

Олон улсын анхаарлыг татаад буй энэхүү нууц банкны 370 гаруй ажилтныг Хятадын цагдаагийн албаныхан барьсан талаар мэдээлжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 800 гаруй тэрбум юанийн гүйлгээ хийж, мөнгө угаасан төдийгүй 1.3 сая сэжигтэй гүйлгээ хийж байсныг Хятадын мөрдөх товчооныхон илрүүлсэн байна.

Ийнхүү тус банктай холбогддог байсан бусад банкнуудын 3000 гаруй дансыг хааж шалгах ажлыг эхлүүлжээ. Уг хэргийн сэжигтнээр тус банкны эзэн байж болзошгүй Зао Моёуг баривчлан шалгаж байгаа бөгөөд тэрээр Хонгконгт 10-аад компани нээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих