Нийслэлд 759 хөршийн хяналтын бүлэг байгуулагдав
“Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг, хорооны Засаг даргын оролцоог сайжруулах зорилгоор “Хөршийн хяналт” уулзалт, зөвлөгөөнийг НЗТГ болон Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран энэ сарын 20-нд зохион байгуулжээ.
Уулзалт, зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцов.
“Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжсэнээр Нийслэлийн хэмжээнд 759 Хөршийн хяналтын бүлгүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрсдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, дүүрэг, хороо, гудамж, орцондоо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мөн “Хөршийн өдөр” үйл ажиллагааг идэвх санаачлагатай зохион байгуулж, ажилласан Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
О.Хангал
URL: