Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулсан бололтой

Ардчилалын алтан хараацайнуудын нэг байсан С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг хуулийн байгууллагаас цагдан хорьсон байгаа билээ.

Чухам ямар хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар албаны эх сурвалжууд ам нээхгүй байгаа бөгөөд ЦЕГ-аас мэдээлэл хийж “Д.Булганыг цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлсэн. Харин Дүүргийн анхан шатны шүүхээс болохоор “Төрийн нууцад хамаарах хэрэг тул мэдээлэл өгөхгүй” гэсэн.

Төрийн нууцад хамаарах хэрэг гэхээр нөхрийнх нь амиа алдсан явдалд буруутгаж, шалгаж эхэлсэн байж магадгүй гэж хардах ч тухайн үед Д.Булганыг гэрчээр биш, хохирогч гэж үзэн шалгаж байсан бөгөөд өдгөө 17 жилийн дараа түүнийг хохирогч биш гэрчээр татан мэдүүлэг тайлбар авах үндэслэл байхгүй гэдгийг ч хуулийнхан ярьж байгаа юм.

Харин түүнийг ямар хэрэгт холбогдуулан цагдан хорьсон асуудалд нэг сэжүүр гарч эхэлжээ. Түүнийг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээлэл сонсогдох болов. Хэдхэн хоногийн өмнө ЭЦГ-аас хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан бөгөөд тэдний дотор дөрвөн эмэгтэй байсан бөгөөд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул гэгч байгаа юм.

Тэгвэл түүнтэй Д.Булганыг холбоотой байж магадгүй гэнэ. Түүнийг хоёр хүний хамт саатуулсан байгаа бөгөөд ойр дотныхны ярьж буйгаар бол хар тамхины хэрэгт холбогдсон болохоос нөхрийнх нь хэрэгт холбоогүй байх, эсвэл сонгууль угтаж улстөрийн шоу хийж байгаа гэж таамаглаж байгаа ажээ.

О.Хангал

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих