Ц.Мөнхбаяр: Миний нэр төрийг сэргээх шүүхийн тогтоол гарлаа
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын нэр төрийг сэргээх шүүх хурал өнөө өглөө дүүргийн Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхэд болов. Улмаар шүүх бүрэлдэхүүн Ц.Мөнхбаярын талд шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэрийн талаар Ц.Мөнхбаяртай холбогдоход “Шүүх хурал болоод өнгөрлөө. Хариуцагчаар татсан нөхдүүдтэй бид эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Түүнийгээ шүүхэд гаргаж өгөөд уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэлээ гаргаж өгсөн юм.
Тиймээс нэхэмжлэлийн дагуу уучлалт гуйж, энэ хүний нэр төрийг сэргээлээ гэсэн шүүхийн тогтоол гаргалаа. Тогтоол нь долоо хоногийн дараа гардаг юм байна. Миний ойлгосноор нэр төр сэргээгдсэн гэж ойлгов” гэв.
О.Хангай
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tur erguuttsen yumuu ?