ЖИРГЭЭ: “Эхлээд амьд үлд. Дараа нь шударга ёс, мэргэжлийн зарчим ярь”
Хэдэн сонины нүүрэнд гарсан төлбөртэй материалыг жишээ болгоод “Сэтгүүлчид худалдагдлаа,биеэ үнэллээ” гээд л шүүмжлэх юм. Юм л бол сэтгүүл зүйрүү, сэтгүүлчидрүү дайрдаг болжээ.Тэвчилгүй хэдэн үг хэлмээр санагдлаа.
… Мэргэжлийн ёс зүй, зарчмаа биш мөнгө,эрх мэдлийг урьтал болгосон сэтгүүлч нэр зүүгсдийн “буянаар” сэтгүүл зүй, сэтгүүлчдийн талаар тааруухан ойлголт нийгэмд бий болжээ.Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг. Гэхдээ нэг тохиолдлоор,нэг хүнээр далимдуулан сэтгүүлчдийг бүхэлд нь доромжлохыг зөвшөөрч чадахгүй нь. 1-рт. Төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг гарсны төлөө “сэтгүүлчид худалдагдлаа” гэх нь утгагүй. Энэ тохиолдолд сэтгүүлч худалдагдах биш редакцид төлбөр төлж байгаа юм.
2-рт. “Эхлээд амьд үлд. Дараа нь шударга ёс, мэргэжлийн зарчим ярь” гэсэн нөхцөл байдал дунд өнөөдөр Монголын сэтгүүлзүй оршин тогтнож байна.
2012 оны байдлаар Монголд 126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 тв, 30 сайт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа. 3 сая хүнтэй зах зээлд ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж чин шударгаар, эрүүл саруулаар оршин тогтнож, үйл ажиллагаа явуулах юм болж байна? Өнөөдөр манайд 1 секундын телевизийн шторк хамгийн үнэтэй нь 5000 төгрөг гэсэн тариф байдаг ч олон давтана, байнгын үйлчлүүлэгч энэ тэр гэсээр үнэн хэрэгтээ 1500 төгрөг орчмоор цацаж байгаа. Тэгвэл Манай хойд хөрш ОХУ-д гэхэд нэг рекламны цацалт хэдэн мянган доллараар яригддаг. Телевизүүд аргагүйн эрхэнд хямд үнээр урт хугацаагаар реклам цацаж, энэ нь эргээд рекламан дундуур кино гаргадаг гэсэн шүүмжлэлд өртөж байна.Ингэж байж ажиллагсалынхаа цалинг арай ядан тавьж байгаа юм.Цалин нь хэд гээч, улс төрчдийн нэг орой хэдэн хүнтэй хоолонд ордог мөнгөнд ч хүрэхгүй ш дээ. Сэтгүүлчдийн цалин дунджаар 600-700 мянган төгрөг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог зохицуулалтгүй орхисон нь төрийн буруу. Магадгүй улс төрчид эрх мэдэлтнүүд зориуд ийм байлгаж байгаа байх.Тэгээд өөрсдөө сонин, телевиз,сайт нээж, сурталчилгааны орлогоор биш өөр эх үүсвэрээс санхүүжүүлэн байлгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг,Монголын сэтгүүл зүйг дөнгөн данган амь зуух маягтай байлгаж байгаа байх.
Энэ бүхнийг мэдэхгүй хэрнээ нэг л их сэтгүүлчдийг буруутгаж, доромжилсон хүмүүс !! Бүр хэвлэлийн хурлын оролцогч өөрийгөө шатаахад аварсангүй ч гэх шиг.Харин ч аварсан байна лээ. Үнэндээ бол өөрийгөө шатаагчийг аврах биш тэр агшны зургийг нь авах,тэмдэглэлээ бичих нь сэтгүүлчийн хийх ажил,үүрэг гэж сургуульд нь заадаг юм.
Эцэст нь хэлэхэд, улс төрчид хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулж,хувь эзэмшихээ больчих.Тэгээд стандарт шалгуурыг нь сайжруулаад цөөхөн чанартай хэдхэн ХМХ-тэй байх эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчих.Бусдыг нь сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө хийчихнэ.
URL: