Ц.Элбэгдоржид орчуулагч хийж байсан судлаач залуу Бээжинд амиа алдлаа
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр түүний орчуулагчаар ажилласан Монгол залуу Бээжинд амь насаа алдсан байна. Тодруулбал Бээжингийн Их сургуулийн докторант, МУИС-ын багш, хятад судлаач Ц.Ганбаатар өөрийн өрөөндөө цээжиндээ хутгалуулж амиа алдсан байжээ. Энэ хэрэгт хятадын цагдаа нар амиа хорлосон гэх дүгнэлтийг их шуурхай гаргасан байна.
Түүний докторын судалгааны сэдэв нь Чингис хааны урилгаар Монголын эзэнт гүрэнд айлчилсан, зарим домогт өгүүлснээр мөнхийн хутгийн тухай яриа өрнүүлсэн гэх доагийн шашины томоохон төлөөлөгч даяанч Чан Чунь бумбийн амьдрал, тэмцэл байсан гэнэ. Чингис хаан болон Чан Чунь бумба нарын харилцаж асан захидлууд болон хамтран үйлдсэн хасбуу тамгат гэрээний бичгийг олж, судалгааны эргэлтэд оруулах нь түүний эрдэм шинжилгээний ажлын зорилго байсан гэж хамтран ажилладаг нөхөд нь баталж байгаа аж.
Амьдрах хүсэл тэмүүлэл нь ид буцалж байсан байж таарах судлаач залуугийн цээжин тус газраа хутгалж амиа хорлосон хэрэг Монголчуудад битүү хардлага төрүүлсээр байна.
Г.ДАВАА http://www.tungalag.mn/index.php/2014-06-25-11-26-55/item/399-2014-11-23-09-35-32
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hunii altan ami gdg togloom bish shu gun emgenel ilerhiiley
Яасан аймр юм бэээ
Um sain amgalan boltugai
Гүн эмгэнэл илэрхийлье тун харамсалтай юм аа
Орчуулага хийж байхдаа мэдэж болохгүй юм мэдсэн учраас цааш нь тараачих бий гэж цааш нь харуулсан юм байлгүй. Түүний хажууд байсан хүмүүс золгүй байдлаар их л нас барах юм их л хар мөртэй ерөнхийлөгч шүү. Энэ хүн бууж байж сайхан цаг ирэх биз.
ц.элбЭГДОРЖ АЛСАН. ҮҮНИЙГ ШАЛГАЖ ЭЛБЭГДОРЖИЙГ ӨӨРИЙГ НЬ АЛ