ЖИРГЭЭ: Шөнийн 12 цаг болж хот нойрсоно оо
Шөнийн 12 цаг болж хот нойрсоно оо,
Шонгийн модны доохон талд яана яана билээ?
За ийм зүйл оруулж байгаадаа хүлцэл өчье өө. Гэхдээ 00:00 цаг болж миний хүлээж байсан мөч иржээ. 12 цагаас өмнө ямар 18+ сэдвийн зүйл бичилтэй нь биш, ёсзүй, ёс суртахуунд минь харшилна. Дүү нараа хүндэлье дээ энэ чинь одоо, айн.
За энэ тухай үнэхээр бичихээс өөр арга алга аа, найзууд аа. Намайг уучлаарай, өршөөгөөрэй. Өнөөдөр цахим ертөнцөөр, тэр дундаа твиттерээр хоёр сэдвээр л баахан шуугилаа. Юуны талаар вэ гэж үү? Би бас хараад л сууж байлаа. Зарим нь бүр нүүр улаймаар юм аа.
1-т, гадаадын порно сайтууд хаагдсан талаар жиргээчид ам уралдуулан хэлэлцэж байна, эсэргүүцэж, уурлаж байна. “Яагаад миний үздэг сайтуудыг минь хаачихав?” “Миний порно үзэх эрх, эрх чөлөөнд төр халдлаа”, “Миний интернетээс савраа тат” “Миний ПО үзэх хэнд гай болсийн нтр” гэх мэтчилэнгээр хүмүүс уурсаж бухимдаж, эсэргүүцэж, нэгдэцгээж байна.
“Одоо гадаадын порно сайтууд хаагдчихсан юм чинь дотоодын порнографикаа хөгжүүлцгээе, үндэсний үйлдвэрлэлийг бий болгоцгооё” гэж мунхаглаж байгаа нь ч байна. Хөөрхийлөлтэй байгаа биз.
Энэ юу вэ? гэвэл: ЭНЭ БОЛ ЭМГЭНЭЛ. Бидний сэтгэхүй, сэтгэмж, сэтгэлгээ яг одоогийн байдлаар иймэрхүү л шальдир булдар, бүсэлхийнээс доошхи, хошного бөгснөөс дээш гарч чадахгүй болсоны илрэл, баталгаа, нотолгоо, жишээ, факт, баримт.
Порнографикын сайтуудыг хаасан нь буруу юу? зөв үү? гэдэг дээр би тайлбар хийгээд илүүц биз дээ. Хэн нэгэн нь компютерийн дэлгэцээр янз бүрийн хиймлээр томруулж, жижигрүүлсэн эд эрхтэнүүдтэй хоёр болон түүнээс дээш ижил болон эсрэг хүйсний хүмүүсийн хоорондоо янз бүрийн байрлалаар зөв, буруу хурьцаж байгааг харж таашаал авч, дур тавьж байхаас илүү бидний ирээдүй, хүүхдүүдийн, дүү нарын минь тархи, толгой, оюун санаа, сэтгэл нь ЭРҮҮЛ, ЦЭВЭР, АРИУН байх нь илүү үнэтэй, үнэ цэнэтэй гэдгийг л мэдэж байна.
За тэгвэл, өнөөдрийн твиттерийн голлох хоёр трендийн хоёрдах нь #FREE_BAT хөдөлгөөн байлаа. Оюунгэрэл сайдын дүү Бат инженер соошл медиагаар хүн гүтгэсэн хэргээр баривчлагдсан тэр өдрөөс хойш жиргээчид түүний төлөө нэгдэж тэмцсэн, талбай дээр хүртэл “арав” орчим жиргээчид жагссаныг телевизээр харсан. Энэ бол зөв. Гэхдээ бас асуулт, асуудал байна аа.
Энэ асуудал, асуулт нь энэ постын гол зангилаа, гол пойнт нь байгаа юм. Бид порноо үзэх эрхээ зөрчигдлөө гэж өдөржингөө бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж, хоомпутерийн товчнуудыг балбаж чаддаг юм байна, бид УИХ-ын гишүүн, салбарын яамны сайдын дүүг баривчлагдаад 100 хоног буюу 3 сар 10 хоногийн ял авахад жиргээчид нэгдэж жагсаж чаддаг юм байна, бас өдөржингөө энэ талаараа ЗАЛХАЛГҮЙ, ЯДРАЛГҮЙ жиргэж чаддаг юм байна.
Гэтэл?
Гэтэл 3 сараас хойш Сарангэрэл Сарангэрэл гэж нэг сайдтай явалдаад нөгөө сайдын хамгаалалтанд орсон охины тухай шуугилдчихаад өнөөдрийг хүртэл бидний газар шороо, эх орон, ирээдүйн төлөө тэмцэж өөрийгөө золиосолсон Ц. Мөнхбаярын тухай хэн ч яагаад дурсахгүй, би энд бичээд ч тоохгүй байгаа бэ гэдэг үнэхээр эмгэнэлтэй, харамсалтай, гутамшигтай байна. Бидний өнөөгийн нийгмийн ёс суртахуун, сэтгэлгээ, сэтгэхүйн түвшин нэг иймэрхүү л байна даа, нөхөд өө.
100 хоногийн ял авсан хүний хойноос үхэн зүтгэж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай толгой эргэтэл ярьж байна. Гэтэл Мөнхбаяр бидний төлөө, газар шороо, уух усны минь төлөө тэмцээд 21 жил авсаныг яагаад дурсах ч үгүй байна вэ? ядаж яагаад түүнд талархахын оронд муу үгээр доролжилж гүтгээд байгаа юм бэ? Та нарыг секс хийгээд, нетээр порно үзээд дур тавьж байхад чинь тэр хүн яаж байгаа бол гэж нэг бодож үзээч.
Хэрвээ та үүнтэй санал нэг байвал ядаж энийг шайрлэж бодит тус нэмэр болоорой. Би олны анхаарлыг Ц. Мөнхбаярт хандуулахыг хүсэж байна. Ингэхийн тулд, сенсаацилахын тулд бүр сенсаацины нүцгэн шалдан, хурьцлын зураг тавьж болох л байлаа, гэхдээ би тэгсэнгүй, надад тийм ёс суртахуун байсангүй.
Сэтгэл гутарсан Н. Хүлгэн

URL: