Сонсгол

10670276_539181072849416_6891880990020058400_n
Индиан эр Нью Иорк хотын төвд явж байгаад царцаа дуугарах чимээг олж сонсоод найз даа хэлэхэд нь
- Энэ их хотын чимээ шуугианд нэг царцааны дуугарах чимээг олж сонсоно гэдэг ч бараг боломжгүй байх хэмээн найз нь инээмсэглэн хариулахад мань эр дэлгүүрийн цонхны тавцан дээр байсан шавар саванд орчихсон царцааг гаргаж ирж найздаа үзүүлэв гэнэ.
Үүнийг харсан найз нь
- Чи үнэхээр гайхалтай сонсголтой юм байна гэхэд индиан эр
- Үгүйдээ, зүгээр л хүн гэдэг амьтан сэтгэлдээ байгаа зүйлсээ л олж сонсдог юм хэмээн хэлээд халаасандаа байсан хэдэн зоосоо зам дээр шидлэв гэнэ. Хавь ойрд явж байсан хүмүүс зоос унах чимээг сонсож бүгд эргэн харахад индиан эр
- За харж байна уу? Хичнээн чимээ шугиантай байсан ч гэсэн эдгээр хүмүүс зоос унах чимээг олж сонсож чадаж байгаа биз дээ хэмээн индиан эр найздаа тайлбарласан юм гэнэ лээ шүү.
Хүн сэтгэлдээ ойр байгаа зүйлээ ямарч нөхцөл байдалд олж сонсож , олж харж чаддагийг индиан эр ийнхүү сургамжилсан юм байна.

@Alima Khash


URL:

Сэтгэгдэл бичих