“Женко” Х.Баттулга үнэнд гүйцэгдэж эхлэв үү?
Өчигдөр ”Өдрийн сонин”-д ”Шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлд : “Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анх Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг баривчлахад тэд эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн аж. Харин сүүлдээ тэд мэдүүлгээсээ буцаж энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдүүлсэн гэнэ. Тухайлбал, Ли Жон Гёл мэдүүлэгтээ “Тухайн үеийн төр засгийн албан тушаалтнууд надтай уулзаад энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Тэдний яриа болон хүсэлтийг нь сонсоод итгэл үнэмшил төрсөн. Тэд өөрсдөө ямар нэгэн асуудал болбол хэргийг бүрэн хариуцна” гэж хэлсэн. Тэр хүмүүс энэ хэргийг зохион байгуулж намайг татан оруулсан” гэжээ… “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хуулийнхан баримтаар тогтоосон гэнэ. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх байсан аж. Тухайлбал энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энэ баримтыг баталгаажуулсан бичгийг дээрх зургаас харж болох аж. БНСУ руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам. доллар болохыг хуулийнхан илрүүлж, баримтжуулсан байна.” гэх зэргээр бичсэн байв.
Товчхондоо бол УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, өдгөө хоригдож буй Б.Батзаяа, АНУ-руу зугтсан Ч.Ганбат нар гадаадаас их хэмжээний мөнгө авсныг огноотой нь баримтаар дэлгэсэн байв.
Үүний дараахан УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл хийж, энэ мэдээллийг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн эх сурвалж нь хуулийн байгууллага буюу бодитой байх магадлал өндөр аж. Мөн түүний багийнхан сайтуудаар уг мэдээллийг гаргахгүй байхын тулд идэвхтэй ажиллаж, тэр бүү хэл өнөө өглөөний бүх өдөр тутмын сонин дээр Х.Баттулга бол эх оронч, түүнийг гүтгэж байна гэсэн агуулгатай төлбөртэй ярилцлагыг нийтлүүлсэн байна. Харин улс төрийн хүрээний эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Женко” Х.Баттулга үнэнд гүйцэгдэж эхэлжээ, түүнтэй холбоотой маш ноцтой баримтуудыг хуулийнхан цуглуулсан бололтой.
П.Мандах
http://sonin.mn/news/politics-economy/52265
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эх оронч баттулгаа юу л болоод байна даа та эх орныг минь хямраачих а юу