Өөрийгөө дэлбэлсэн эмэгтэйн зургийг нийтлэв
Бельгийн La Derniиre Heure сонин Францын цагдаа нарын Сен Дени дүүрэгт хийсэн тусгай ажиллагааны үеэр өөрийгөө дэлбэлсэн террорист эмэгтэйн зургийг нийтэлсэн байна.
Сонины мэдээгээр, тэр эмэгтэй нь Марокко гаралтай, франц иргэн 26 настай Хасна Аитбулахен (Hasna Aitboulahcen) байжээ. Эмэгтэй нь Бельгийн харъяат болсон, Парис дахь террорыг зохион байгуулагч гэгдсэн 27 настай Абдельхамид Абаудын (Abdelhamid Abaaoud) үеэл дүү гэнэ.
Францын терроризмын түүхэндАитбулахенамиа золиослогч анхны эмэгтэй болж байна. Түүнийг мягмар гаригаас эхлэн хайж байсан юм. Аитбулахен Парист төрсөн ба 2012 он хүртэлбарилгын компанид ажиллаж байжээ.
URL: