Нярайн эндэгдлийг бууруулах шинэ тасаг нээгдлээ
ЭХЭМҮТ-ийн Нярайн судлалын танхим нь 1987 онд байгуулагдсанаас хойш эрүүл нярайн хэсэг 75, дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэг 17 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд зөвхөн урсгал засвар хийгдэж байжээ.
Харин 2015.11.20-ны өдөр тус тасаг нь нярайн эрт үеийн оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн зохион байгуулалттай тав тухтай тохилог орчныг бүрдүүлж нээлтээ хийлээ.
Энэхүү санаачилгыг JCI-ийн хамт олон гаргаж, холбогдох албаны хүмүүсийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ба Голомт банкны хамт олон дотоод тохижилтонд нь нэн шаардлагатай байсан хөрөнгийг хандивласан байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээний бүх дутуу төрөлт, зүрхний эмгэгтэй болон хүндрэлтэй бүх төрөлтийг хүлээн авч яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдээд байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайхан мэдээ