Дахин нэг иргэн өөрийгөө шатаахыг завджээ

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө олны өмнө шатаасан. Тэгвэл уг үйлдэл нийгэмд буруу үйлдэл үзүүлж байна. Тухайлбал, өчигдөр гэхэд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ.

Тус дүүргийн цагдаагийн хэлтэст “манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэрээ галдан шатаахыг завджээ.

Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлдлийг шуурхай таслан зогсоож хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Б.Анир


URL:

Нэр: ТӨРИЙН БАНК Огноо: 20 November 2015

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих