Ш.САЙХАНСАМБУУ ГИШҮҮН СОНГУУЛИЙНХАА PR-ИЙГ ЭХЭЛЖЭЭ

Бизнесийн ертөнцөд эрх дураараа тарвалзсаар УИХ-д орж ирээд гэнэтхэн дээрээ даргатай болж, оны ялгаагаар гадуурхагдах болсон Ш.Сайхансамбуу гишүүн намынхаа шинэчлэлд хүч нэгтгэх болсон нь удирдлагуудынх нь эгдүүг

хүргэж эхэллээ. Ямартаа ч баахан мөнгө тойргийнхоо сонгогчдод тараагаад бүтэл эс олсон эрхэм гишүүнийг намынхаа хувь заяаны төлөө том дуугарах болсныг хашир улстөрчид “хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж өхөөрдөх болсон гэнэ. Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар мэтийн шинэковуудын дэргэд арай илүү оймс элээснээрээ туршлагатай түүнийг ирэх сонгуулийнхаа PR-т оржээ гэх нь ч байна. Хувьдаа “Боинг” онгоцтой энэ эрхмийн МИАТ-ын хувьчлалд санаархаж ам нээсэнд бүлгийн гишүүд нь ихэд эгдүүцэн асуудлыг хойш тавьсан гэх. Ямартаа ч намынхаа үнс нурмыг хийсгэх тухай муу амлах болсон Ш.Сайхансамбууд ташуур өгөх АН-ын нөхөд ч олон байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих