Д.Батзориг: Хэрэглээний модны зөвшөөрлөөр түлшний мод бэлтгэх зөрчил их байна
Мод болон самар хууль бусаар бэлтгэгчидтэй хийх тэмцлийг эрчимжүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-аас нийслэл болон орон нутагт шалгалт хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар ямар зөрчлийг илрүүлсэн талаар Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.
-Шалгалтад нийт хэдэн аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулсан бэ. Тэд ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
-68 аж ахуйн нэгж, 74 иргэнийг шалгалтад хамруулсан. Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх арга маш нарийн болсон байна. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр шууд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэдэг зөрчил эрс багассан. Харин баримт бичгийн холбоотой зөрчил нэмэгдэж байна.
Бид энэ сарын байдлаар 99 метр куб хэрэглээний мод, 25 метр куб түлээний мод, 50 ширхэг дүнз, 16 метр куб банз буюу мөнгөн дүнгээрээ 25 сая төгрөгийн мод модон материалыг хураасан.
Ойн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан 27 иргэн хуулийн этгээдэд 12.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн.
-Тухайн хоёр аж ахуйн нэгжийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу. Ямар зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Ойн тухай хуулиар иргэн аж ахуйн нэгж захиргааны зөрчил гаргасан тохиолдолд мод болон ойн дагалдах баялгийг хурааж захиргааны арга хэмжээ авдаг. Харин ноцтой гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүл дэг.
Хуш модны самрыг болц нь гүйцээгүй байхад түүж бэлт гэх, худалдаж авах, гар дээрээс худалдаалах зөрчил их бай на. Самрыг тухайн оныхоо аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүж бэлтгэх ёстой.
Гэтэл энэ хугацаанаас өмнө 70 гаруй тонн самар түүж, бэлтгэсэн байсан. Тухайлбал, “Тэнүүн зоргол хоршоо” ХХК хууль бусаар бэлтгэсэн их хэмжээний самар худалдан авч хадгалж байсан.
-Орон нутагт ойн дагалдах баялаг болон модыг хууль бусаар бэлтгэсэн зөрчил илэрсэн үү?
-Хэрэглээний модны зөвшөөрөл авчихаад түлшний мод бэлтгэх зөрчил нийт зөрчлийн 90 хувийг эзэлж байна. Ой бүхий аймаг тус бүрт зөрчил илэрч байна.
Тухайлбал, Архангай аймгийн хувьд иргэнд гэрээ байгуулалгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар маш их хэмжээгээр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн Сэлэнгэ аймагт нэг гарал үүслийн бичгийг дахин ашигласан.
Зарим нь УБ хот руу тээ вэрлэх модны зөвшөөрлийн гэрчилгээн дээрээ хэрэглээний мод гэж бичүүлсэн атлаа уулнаас түлшний мод бэлтгэж байна. Иймэрхүү зөрчлийг олон илрүүлсэн.
С.Аз
URL: