Наймаачдын контейнер шатаж, хоёр айл өртлөө
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327 тоот хашаанд байрлах контейнеруудад гал авалзан, шатаж байна. “Нарантуул” захын хойд талын хаалгатай ойрхон орших хашаанд тус захын худалдаачид ачаа, бараагаа хадгалдаг ажээ. Хашаанд байсан олон тооны контейнеруудын хоёр нь бүрмөсөн шатаад байна. Хамгийн харамсалтай нь, тус хашаанд амьдардаг айлын нэг давхар модон байшин болон хамар хашааны айлын байшин бүрэн шатжээ. Галын хохирлын хэмжээ болоод хүн гэмтэж, түлэгдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Галыг унтраахаар Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгчид зургаан техник, машинтайгаар ажиллаж байна. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байна.
Т.Маша
URL: