“Miss Earth”-г зорьсон мисс А.Баярцэцэг монголчуудтайгаа мэндчиллээ
Монгол улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг “Эх дэлхийн мисс-2015”-д оролцохоор Австрийн нийслэл Вена хотыг зорьсон билээ.
“Miss Earth” тэмцээн 11 дүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд энэ жил тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж буй юм.
Эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг Австрийн Вена хотоос монголчуудтайгаа мэндчиллээ.
Түүний завгүй өдрүүд өчигдрөөс эхэлсэн байна.
Тэмцээний финалын шалгаруулалт болоход 15 хоног үлдсэн бөгөөд энэ хугацаанд миссүүд хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцож, явцын үнэлгээгээ авах билээ.
“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.
Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр дуусна. “Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй.
Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна. А.Баярцэцэгийн Монголын тухай танилцуулсан видео олон мянган хандалтыг аваад байгаа бөгөөд та бүхэн идэвхтэй түгээгээрэй.
Дашрамд дурдахад, А.Баярцэцэг “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс шалгарч байсаныг хүмүүс санаж буй биз ээ.
URL: