Майкл Жэксоны ээж Катерин хүүгийнхээ үхлийн талаар анх удаа ярилцлага өгчээ
“Попын хаан” Майкл Жозеф Жэксон 2009 оны зургаадугаар сарын 25-нд нас барж, урлагт хайртай дэлхийн хүн бүр эмгэнэн гашуудаж байсан билээ.
Долоон жилийн өмнөх тэрхүү үйл явдалтай холбогдуулан 2013 онд АНУ-ын CBS телевиз өөрийн нэрийн хуудас болсон “60 минут” ярилцлагын буландаа Жэксоны ээж Катерин Жексоныг урьж ярилцсан байна. Тэрбээр хүүгийнхээ гэнэтийн үхлийн талаар анх удаа ийнхүү дэлгэсэн нь энэ юм.
Попын хааныг зүрхний эмгэгийн тайвшруулах, өвчин намдаах эм тариаг хэтрүүлэн хэрэглэснээс хордож нас барсан хэмээн ярилцаж байсан боловч тун удалгүй түүний үхэлд хувийн эмчийг нь буруутгаж, дөрвөн жилийн ял оноосон билээ.
URL: