Далбаат завины төрөлд 50 орны 251 тамирчин Олимпийн эрх авчээ
“Рио 2016” зуны Олимпийн их наадам дараа жил болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадамд тамирчин оролцох хүсэлтэй байдаг. 2016 оны Олимпийн наадамд 28 спортын төрөлд тамирчид өрсөлдөх юм.
Харин энэ өдрүүдэд спортын төрөл тус бүрт тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Далбаат завины төрөл нь анхны зуны Олимпийн наадамд багтсан билээ.
“Рио 2016”-д одоогийн байдлаар 50 орны 251 тамиричн өрсөлдөх эрхээ аваад байна. Тухайлбал Бразил, Франц, Англи, Шинэ Зеланд 15, Австрали 12, Испани 11, Голланд, Итали, Герман, Дани 10, БНХАУ 8, Швед, АНУ 7, ОХУ, Сингапур, Польш, Финланд, Аргентин 6, Хорват, Япон 5, Швейцарь, Португал, Норвеги, Ирланд, Израйл 4, Аруба, Грек, Словени, ӨАБНУ 3, Турк, Литви, Унгар, Эстони, Кипр, Канад 2, Беларусь, Чили, Чех, Эль Салдавдор, Гуатемала, Мексик, Монтенегро, Перу, БНСУ, Тринидад Тобаго, Тунис, Виржиний Арлууд, Уругвайн тус бүр нэг тамирчин Олимпийн усан замд уралдана.
1896 онд Грекийн Афин хотод болсон зуны Олимпийн наадмаас хойш далбаат завины төрөлд Английн баг тамичрид 25 алт, 18 мөнгө, 11 хүрэл, нийт 54 медальтай бүх орнуудыг тэргүүлдэг. Харин АНУ 19 алт, 23 мөнгө, 17 хүрэл, нийт 59 медальтай удаалж байна.
М.Золбаатар
URL: