Чингэлтэй дүүргийн МАХН-н даргаар Цэндийн Содхүү сонгогджээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МАХН-Н МЯНГАТЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ-2015
Чингэлтэй дүүргийн МАХН-н хурал амжилтай сайхан болж. Бүх гишүүдийн хуралаар МАХН-н дэд дарга Цэндийн Содхүү 99.3%-аар сонгогдож,Чингэлтэй дүүргийн МАХН-н хорооны дарга болж, Хуучин Чингэлтэй дүүргийн МАХН-н дарга Н.Даваасүрэн албан ёсоор алд цэнхэр хадагтай тамга, намын тамга гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
Мөн Чингэлтэй дүүргийн дэд даргаар С.Сэргэлэн сонгодож, мөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон шинэ бүрэлдэхүүнтэй амжилттай хурал боллоо.
Цэндийн Содхүү гэж хэн бэ?
Боловсрол
Дээд, эдийн засагч-менежер, удирдахуйн ухааны магистр, эрх зүйч
1995-2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль 2005-2007 онд Шинэ Зеланд улсын Англи хэлний коллеж 2006-2007 онд АНУ-ын Виржиниягийн Олон улсын сургууль 2008-2010 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургууль 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
Ажлын туршлага
Чингэлтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Тус дүүргийн засаг даргын Орлогч дарга
2002-2004 онд Мобиком ХХК-д менежер 2008-2009 онд Зууны гарц ХХК-д захирал
2007 оноос Ийст Ийгл ХХК-д захирал, ТУЗ-ын дарга 2011 оноос Зууны гарц секьюритиз брокер дилерийн компанид ерөнхий захирал
2013 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны дарга, МАХН-ын бага хурлын гишүүн
2012 онд МАХН-аас нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна
URL: