Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл өнөөдөр 11:00 цагт эхэлнэ
Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Одоогоор хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас албан ёсоор танилцуулах аж.
Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн.
Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Тиймээс тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болсон юм.
Т.Болормаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
11.00 цагт эхэлнэ. Одоогоор хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас албан ёсоор танилцуулах аж. Энэ одоо юу гэсэн үг вэ? Харийнханд өгөх санаагаа олоо юу Монголын газар шороогоор тоголсон