“Гурван охин”-ы Сологийн засардаггүй зан
Нэрнээсээ болж, хөгширч болохгүй хэмээн шоглуулсан “Гурван охин” хамтлагийнхан нэрээ солино гэж хэсэгтээ шуугисан ч, сүүлдээ энэ бүхнийг тоохоо ч больсон. Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ хувийн амьдралдаа илүүтэйгээр анхаарах болсон тэд фэнүүддээ тийм ч хурдан мартагдахыг хүсэхгүй байгаа бололтой.
Дорвитой уран бүтээл хийхгүй ч гоолиг бие, царайлаг төрхөөрөө цахим ертөнцийг байлдан дагуулж, байсхийгээд л хэвлэлийнхэнд “нууц”-аа дэлгэдэг. Тэгвэл энэ удаа хамтлагийн ахлагч Соло өөрийнхөө засардаггүй зангийн талаар ам алдсан байна.
Тодруулбал, тэрбээр тун үрэлгэн нэгэн гэнэ. Ер нь тэрбээр өөрөөсөө юугаа ч харамладаггүй. Өөртөө зориулж үнэтэй зүйлс худалдаж авахаас хэзээ ч буцдаггүй аж. Тэрбээр үрэлгэн зангаа засахыг хичээдэг ч чаддаггүй гэнэ лээ.
Мэдээж гоо сайхандаа хамгийн их мөнгө зарцуулдаг гэнэ лээ. Гэхдээ сайхан харагдахад буруудах юм үгүй, тийм биз дээ. бүсгүйчүүд ээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг үнэн аймшгийн матар шүү дээ