БЗХӨ аюулын харанга дэлдэж эхэллээ

Тэмбүүтэй хүүхэд төрөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

“Бэлгийн замын халдварт өвчний гаралт эрс нэмэгдэж, улаан тарианы үе эргэн ирлээ” гэсэн анхааруулгыг эмч нар өгч эхэллээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар БЗХӨ-ий 12 мянган тохиолдол ХӨСҮТ-д бүртгэгджээ. Энэ тоо бэлгийн замын өвчлөл, тархалт их байгааг баталж байна. Иргэдийн дунд БЗХӨ-ийг насанд хүрсэн хүн тусдаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл эхээс төрсөн нярай төрөлхийн тэмбүү өвчтэй байх нь олширчээ. Тодруулбал, он гарсаар төрөлхийн тэмбүүтэй 30 хүүхэд төрсний найм нь нас барсан байна. Мэдээж хүүхэд энэ төрлийн өвчтэй төрнө гэдэг эцэг эхтэй нь шууд холбоотой. Өвчин удамшдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эхчүүд болон гэр бүлийнх нь хүн үзлэг шинжилгээнд хамрагдаж, бие биедээ үнэнч байхыг ухамсарлах цаг хэдийнэ иржээ. Хүүхэд эхийн хэвлийгээс төрөлхийн тэмбүүтэй төрнө гэдэг үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээс гадна энэ өвчин аюулын харанга дэлдэж эхэллээ гэсэн үг.

БЗХӨ-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн ДОХ/ БЗДХ-Тандалт судалгааны албаны халдвар судлаач эмч Э.Эрдэнтунгалагтай ярилцлаа.

-Сүүлийн хэдэн жил БЗХӨ-ий гаралт огцом нэмэгдсэн байна. Ямар төрлийн өвчний гаралт их байна вэ?

-Улсын хэмжээнд БЗХӨ дотор тэмбүү, заг хүйтэн, терхомназ, ДОХ-ийн вирусийг бүртгэж мэдээлдэг. Энэ онд 12 мянга орчим хүн дээрх төрлийн өвчний халдвар авсан байна. Эдгээр хүмүүсийн 60 хувь нь тэмбүү туссан. Сүүлийн 10 жилд БЗХӨ-ий тархалт огцом өсч байна.

-Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд төрж байна. Тэгэхээр тухайн эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад ороогүй гэсэн үг үү?

-Тэмбүү өвчний халдвар гурван тохиолдлоор дамждаг. Хамгаалалтгүй бэлгийн хавь талд орох, ийм өвчтэй жирэмсэн эмэгтэйгээс урагт халдварлах. Мөн халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг. Тэгэхээр жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчтэй бол хэвлийд нь өсөн торниж буй урагт халдвар дамжих аюултай. Өвчнөөс шалтгаалаад бага жинтэй нярай төрөх, ураг эхийн хэвлийдээ амьгүй болох зэрэг сөрөг үр дагавар гардаг. Төрөлхийн тэмбүү өвч тэй хүүхэд нь ямар нэгэн шинж тэмдэггүй төрөх магадлалтай ч нэн даруй эмчлэхгүй бол нярайн биед хэдэн долоо хоногийн дотор маш ноцтой хүндрэлүүд үүсч үхэлд хүрэх аюултай. Тиймээс эмэгтэйчүүд жи рэмс ний хяналтад зайлшгүй орж ХДХВ-ын халдвар болон тэмбүү өвчин илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Зарим жирэмсэн эмэгтэйчүүд хяналтдаа ордоггүй. Тиймээс л энэ төрлийн өвчтэй хүүхэд төрөөд байгаа юм.

-Он гарсаар төрөлхийн тэмбүүтэй хэдэн хүүхэд төрсөн бэ. Өвчний хүнд рэлээс болоод амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан гэсэн. Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-2015 оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүтэй30 хүүхэд бүртгэгдсэн. Найман нярай нь өвчний хүндрэлээс болоод амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Үлдсэн 22 нярай нь эмчийн хяналтад, эмчилгээгээ хийлгээд явж байна. Жирэмсэн эмэгтэй төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлэхгүй байх тал дээр анхаарал тавих зайлшгүй шаардлагатай.

-Ийм өвчин туссан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Насанд хүрэгчдэд илрэх шинж тэмдэг нь өвчний үе шатаас хамааран харилцан адилгүй байдаг. Тэмбүү өвч ний анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгт хатуу яр гарна. Халдвар авсан то хиолдолд бэлгийн хавьталд орсноос10 хоногоос гурван сарын дараа яр гардаг. Мөн арьс салстаар толбот, идээт, цэврүүт тууралт гарахын зэрэгцээ арьс цайж, үс унаж эхэлнэ. Энэ төрлийн шинж тэмдэг илэрвэл иргэд цаг алдалгүй харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөх шаардлагатай. Тэмбүү өвчин нь үргүйдэлд хүргэдэг учраас үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.

БЗХӨ-тэй гэдгээ мэдсээр байж хүнд дамжуулах нь гэмт хэрэг

Хүүхэд төрөлхийн тэмбүү-тэй төрөөд эмчилгээгээ даах-гүйн улмаас амь насаа алдаж байгаа нь харамсалтай хэрэг. Монгол Улсын хэмжээнд өн-гөрсөн есдүгээр сард төрөлхийн тэмбүүтэй гурван хүүхэд төрсний хоёр нь Налайх хотынх аж. Мөн тухайн хоёр хүүхдийн эх нь жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад байсан уу гэх асуулт гарч байна. Тиймээс Налайх хотын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатаас дээрх асуултын хариултыг мөн БЗХӨ-ий гаралт ямар төвшинд байгааг тодрууллаа. Тэрбээр “Налайх хотод нийт халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс өссөн. Үүнд улаан-бурхан, мөөгөнцөр, тэм бүү өвчин зонхилж байна. Бэлгийн замын өвчлөл дунд тэмбүүгийн тохиолдол сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд тэмбүүгийн өвчлөл 118 байсан бол энэ жил126 тохиолдол илэрсэн. Энэ нь нэг талаар өвчний гаралт нэмэгдэж байгаа мэт боловч нөгөө талаараа эрт илрүүлэлт, оношилгоо сай жирсантай холбоотой. Оношилгоо сайжирсан ч иргэд бэлгийн эрүүл мэн дийн боловсролыг сайтар эзэмших, өөрсдөө БЗХӨ-өөс хамгаалах урьдчилан сэр гийлэх хэрэгтэй. Шат шатандаа энэ асуудлыг иргэ дэд сайн сурталчилмаар бай гаа юм. Хүмүүс БЗХӨ-тэй эсэхээ мэдэх, урьдчилан сэргийлэхийн тулд шинжил-гээ, оношилгоонд тогтмол хам рагдах ёстой. Харин шинж тэмдэг илэрвэл эмч, эмнэлгийн байгууллагад яа ралтай ханд. Манайхан эм чид хандахгүй нуух, өөрөө дур мэдэн эмчлэх зэргээр өвчнийг даамжруулдаг. Ингэж буруу эмчилснээр бөөр, дайвар эрхт нүүдийг цочроож архаг үрэвсэл үүсгэх аюултай. Мөн бэлгийн харилцаанд орохдоо заавал хамгаалалт хэрэглэж, ариун цэврийг сайтар сахихыг анхааруулж байна. Түүнчлэн БЗХӨ-тэй гэдгээ мэдсээр байж хүнд дамжуулна гэдэг бол гэмт хэрэг. Налайхад саяхан хоёр нярай тэмбүүтэй төрсөн. Тэмбүүтэй эхээс урагт дамжсан хэрэг. Нярайн эх нь жирэмсний хяналтад ороод эмчилгээ хийлгэсэн боловч бүрэн эдгэрээгүй байсан. Одоо гоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Амь насанд ноцтой зүйл болоогүй ч БЗХӨ-ийг илрүүлэн, эмчлэхэд зориулж ул саас мөнгө төсөвлөдөггүй нь хүндрэлтэй байдаг” гэв.

БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүрийн оролцоо маш чухал. Гэтэл иргэдийн дунд замбараагүй бэлгийн хавьтал газар авч шинжилгээ өгөхөөр ир сэн хүмүүсийн дийлэнх нь өвчнөө хүндрүүлээд эм нэ лэгт ханддаг байна. Тий мээс зургаан сард ядаж нэг удаа шинжилгээ өгөх шаардлагатай гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байлаа. Сурвалжлага хийх явцад арван эмэгтэйгээс БЗХӨ-ий шинжилгээ өгдөг эсэхийг тодруулахад зөвхөн хоёр нь жилд нэг удаа хамрагддаг гэх хариултыг өгсөн юм. Харин үлдсэн нь жирэмсэн байх хугацаандаа буюу гурав, таван жилийн өмнө БЗХӨ-ий шинжилгээ өгч байсан. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэхгүй болохоор шинжилгээ өгдөггүй гэж бай лаа. Эмэгтэйчүүд ийм хандлагатай байхад эрчүүд эмнэлэгт очоод шинжилгээ өгнө гэдэг нь эргэлзээтэй асуудал.

Д.Ганцэцэг: Тэмбүү үргүйдэлд хүргэх аюултай

БЗХӨ-тэй хэрхэн тэмцэж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Ганцэцэгээс тодрууллаа.

-Сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх нь ихэслээ. Үүнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Манайх халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдварт өвчний асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Олон улсын “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр манай улсад таван жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь жирэмсэн эхчүүд болон тэдний бэлгийн хавьтагчдын дунд тэмбүү өвчнийг эрт илрүүлж эмчилгээнд хамруу лах төсөл байсан. Эл төсөл нийслэлийн зургаан дүүрэг, найман аймагт хэрэгжсэн. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй чүүд Өрхийн эрүүл мэндийн төвд хяналтад орсон даруйд нь шинжилгээ авдаг. Анхны онош батлагдсан тохиолдолд эмчилгээг шууд хийдэг байсан. Энэ төслийн хугацаа дууссан ч бид Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмч нарыг хамруулан сургалт зохион байгуулж байна. “Глобал” сангийн төсөл хэрэгжиж байх үед тэмбүүг 70 хувь илрүүлээд эмчилгээнд 100 хувь хамруулж байсан. Дээрх төсөл дууссанаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм, тариагаа авах санхүүгийн бэрхшээл тулгарч буй тул өвчнийг илрүүлсэн ч эмчилгээ нь оройтох хандлагатай бай на. Нярайг төрөлхийн тэмбүүгээс сэргийлэхийн тулд хүүхдээ олохоос нь өмнө эхийг эмчилж өвчнийг таслан зогсоох нь хамгийн оновчтой. Иймээс энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор ма най газраас ХӨСҮТ-тэй хамтран гурван жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Энэ жил өмнөх жилийг бодоход төрөлхийн тэмбүү өвчний тоо нэмэгдсэн. Өвчний эсрэг тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагынхны хийх ажил биш. Хувь хүний ухамсар, болон бусад байгууллагын оролцоо маш чухал.

-Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийг эмчлэхэд зориулсан төсөв байдаг уу?

-Он гарсаар улсын хэмжээнд 22 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн. Үүний 11 нь нийслэлд гарсан. Жирэмсэн эх эхний гурван сарын дотор хяналтдаа орох ёстой. Тэр даруйд нь тэмбүүгийн оношлуур хийж, эргэлзээтэй гарах юм бол шууд эмчилгээнд хамруулдаг. Ингэснээр тэмбүүтэй хүүхэд гарах магадлал багасна. Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн асуудал хаанаа ч хүрэхгүй байгаа. Бид төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргахгүй байх учиртай. Тиймээс эмчилгээнд нь зориулж тусгайлан хөрөн гө төсөвлөдөггүй.

-Тэмбүү гэлтгүй бэлгийн замын халдварт өвчнийг оношлох, эмчлэхэд зориулсан төсөв бий юү?

-Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо эмчилгээний зардал ихэнхдээ төс-лийн шугамаар орж ирдэг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгууллага, дүүргүүд зардлаа өөрсдөө гарга гэсэн. Мөн Засаг дарга нарт нь БЗХӨ-ийг илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд зориулж санхүүжилт гаргах ёстой гэ сэн шийдвэрийг хүргүүлсэн.

-Эмч нарын зүгээс улаан тарианы үе эргэн ирлээ гэсэн сэрэмжлүүлэг өгч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тэр тал руу орох гээд байна. Энэ бол гамшиг. Замбараагүй бэлгийн амьдралтай холбоотой. Нэгэндээ үнэнч байх гэдэг зарчим гээгдэж байх шиг. Залуучуудын дунд хамтран амьдрагч ч гэх юм уу, хэсэг явж байгаад дараа нь нэг хүнтэйгээ сууна гэхчилэн сонин ойлголт их байна. Нэг хүний цаана нэг л хүн байсан бол тэмбүү ийм төвшинд хүрэхгүй шүү дээ. Иймээс аливаа байгууллага бүр ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, энэ талын сургалт сурталчилгааг холбогдох эрүүл мэндийн харьяа байгууллагатай хамтран хийх нь зүйтэй болов уу. Харин харьяалалгүй яваад байгаа хүмүүст орон нутгийн засаг захиргааны байгууллагаас нь тодорхой арга хэмжээ авах ажлыг өрнүүлж байх шаардлагатай. Мөн зугаа цэнгээний газраар үйлчлүүлэхдээ биеэ зөв авч явж заншмаар байна. Замбараагүй архидалтаас болж санамсаргүй бэлгийн хавь талд өртөх тохиолдол бий гэдгийг залууст сануулж байна.

-БЗХӨ-ний 50-60 хувийг тэмбүү эзэлж буй судалгааны дүн гарсан байх юм?

-Манайхан үүнд анхаарах цаг болсон нь энэ нөх цөл байдлаас харагдаж бай на. Зөвхөн тэмбүүгийн үзүү лэлтийг ха ра хад л нө хөн үржихүйн насны хүн амын дунд илүү бий. Төсөл хэрэгжиж байхад үр дүн сайтай байсан. Өмнө нь БЗДХ-ын оношилгоог зөвхөн энэ чиглэлээр мэргэшсэн эмч ил рүүлж байсан бол одоо анхан шатны сум, хорооны Өр-хийн эрүүл мэндийн төв дээр илрүүлэлт хийдэг бол сон. Ингэж илрүүлэхэд ан хан шатны эм чил гээ хийх бололцоотой болдог.

-Он гарсаар12 мянган хүнийг БЗХӨ-тэй гэдгийг тогтоосон. Тэгэхээр энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн юм биш үү?

-Аюулын харанга дэлдэж байна. Иргэдийн өөрсдийнх нь хандлага маш чухал. Гол нь замбараагүй архидалт, үнэнч биш байдал л үүнд хүргээд байна. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд шат ша-тан даа санхүүжилтээ тус гаад оношилгоо эмчилгээг бү рэн дүүрэн хийх хэрэгтэй. Хэрэв тоомжиргүй хандаад өвчнөө архагшуулаад явбал цаашдаа үр удамгүй болох ч аюултай.

Ямартай ч БЗХӨ-ий эсрэг эрүүл мэндийн байгууллагууд дээрхи арга хэмжээг авч ажил лаж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь эн дээс тодорхой харагдаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-өөс төрөлхийн тэмбүүтэй 30 хүүхэд төрсөн гэх мэдээллийг өгсөн ч нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын хэмжээнд энэ төрлийн өвчтэй 22 хүүхэд төрсөн гэх зөрүүтэй мэдээлэл өгсөн нь тухайн салбарын аж лын уялдаа холбоогүйг харуулж байна

С.Ичинхорлоо, Э.Төвчимэг


URL:

Сэтгэгдэл бичих