Ан Сан Су Чи засаг байгуулах ажилдаа оржээ

Мьянмарт Ан Сан Су Чи тэргүүтэй Ардчиллын төлөөх үндэсний лиг (АТҮЛ) намынхан энэ сарын 8-нд болсон парламентын сонгуульд илт ялалт байгуулж, Засгийн газраа байгуулах боломжтой болсон билээ.

Харин өнгөрсөн ням гаригт тус намын тэргүүн өмнөх парламентын доод танхимын тэргүүн Эв санаа намын нөлөө бүхий улстөрчтэй уулзсан байна. Бирм хэмээх нэрээ Мьянмар болгож өөрчилсөн тус улсад 1962-2011 онд цэргийнхэн засгийн бүх эрх мэдлийг барьжээ.

Цэргийнхэнд хууль тогтоох байгууллага дахь суудлын 25 хувийг шууд хуваарилахаар болсныг АТҮЛ эсэргүүцэж, 2010 оны сонгуульд оролцоогүйгээс цэргийнхний дэмж-лэгтэй Эв санаа нам ялсан байна.

Цэргийнхэнд парламентын хоёр танхимын суудлын 25 хувийг шууд хуваарилдаг нөхцөлд АТҮЛ-ынханд намуудад ногдох нийт мандатын 78 хувийг авч чадсан аж.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих