Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Тодруулбал,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/, Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү тус төслүүдийг дэмжсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Д.Жapгaл


URL:

Сэтгэгдэл бичих