“АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноолоо
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, П-нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар П-нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлалтай уурхайн аманд цогцосыг зөөвөрлөн хийж, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуун Мод сумын төвд орхисон гэх онц хүнд гэмт хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноож эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL: