Дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний охины төрсөн өдөр тохиож байна
Өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний охины төрсөн өдөр тохиож байгаа аж. Дуучин залуу энэ өдөр өөрөө баярлах биш охиноо баярлуулахаар шийджээ.
Энэ тухайд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зээ энэ өдөр чинь ээж минь намайг төрүүлж эцэг минь аав болж, эхнэр минь охин үрийг минь төрүүлж намайг аав болгож,охин бид хоёрын мэндэлсэн өдөр давхацсан ийм давхар давхар баярын өдөр л дөө ккк. Аав нь томоос том хүндэт ажилтай болхоор өнөөдөр зөвхөн охиноо баярлуулна.
Бурхан бидэнд илгээсэн агуу гэгээн хайр дурлалын минь түүх охин үр чамайгаа аав нь дэлхий ертөнцөөсөө, ээж нь тэнгрийн ертөнцөөсөө хамгаалан хайрлаж байгаа болохоор чи минь бидэндээ, эх орондоо, тэнгэрлэг Монгол хэмээх нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж, ээжийнхээ хүслийг гүйцээж аавынхаа захиасыг биелүүлэхэд л бол оо.
Чамдаа би бүхнээ зориулах болно” хэмээн бичжээ. Аав, охин хоёрт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.
Н.Анар
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Аав,Охин 2 т хорвоод мэндэлсэн өдрийн баярт тань баяр хүргэн, аз хийморь, инээд баясал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
bayraiin mend hurgeye. hamgiin sain saihaniig huseye
хөөрхөн охин болон аавд нь баяр хүргэе. Та 2 шүү
tursun udrin bayr hurgey.ta 2 shuu.