Бан Ги Мүн Хойд Солонгост айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгост айл­чилж байна. Айлч­лалын гол зорилго нь цөмийн туршилт, пуужинтай танилцах гэдгийг албаныхан өгүүлж буй.

“Хэрэв энэ удаагийн айлчлал амжилттай болбол тэрээр дараа нь Өмнөд Солонгост айлчилна” хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй түүнийг айлчлалаа амжилттай үргэлжлүүлэх юм бол хоёр Солонгосын хувьд түүхэн гүүр болсон айлчлал болох нь мэдээж гэх мэтээр бичих болов.

Магадгүй Бан Ги Мүн НҮБ-аас авсан хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаж ч болох талтай. Хэрэв хоригийг цуцлах юм бол НҮБ-аас жил бүр олгодог цагаан будаа тэжээлийн хүмүүнлэгийн тусламжаа эргүүлэн олгож эхэлнэ. Ямартай ч түүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол анхааралдаа аваад байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих