О.Баасанхүү: Гэр бүлийн тогтворгүй этгээдүүдтэй “үзэлцэнэ”

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл маш их ирэх болсон. Тухайлбал, жилд есөн мянган залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч тэднээс гурван мянган нь салдаг байна. Тэдний ихэнх нь хүүхдийн мөнгөө төлдөггүй юм гэсэн. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсэгт санал хүргүүлж байна. Үүнд, Нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг хүргүүлнэ. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдана. Хэрэв шүүхээр “но”-той нөхөр гэдэг нь тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглоно. Цаашид иймэрхүү бусармаг нөхөдтэй тэмцэнэ” гэсэн юм.

Мөн Өргөдлийн байнгын хороонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 1059 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Долдугаар сарын 7-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу энэ өргөдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Наймдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын нэр дээр сайд С.Баярцогтын зүгээс тайлбар ирүүлсэн. 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зориулалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулах үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнд,  Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл,  Булган голийн эх онгын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Тосон бумбын нуруу, Дулаанхайрхан уул, Дэлгэрхаан уул, Цагаан дэлийн агуй, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авна гээд албан бичгээр ирүүлсэн. Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй. Тиймээс байнгын хороогоороо энэ асуудлыг авч шийднэ. Засгийн газарт найдаад бүтэхгүй байна. 21 лиценз бүхий ашигт малтмалын аж ахуйн нэгж байгууллагуудыг лобби орсон байна гэж хардаж байгаа. С.Баярцогт Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж хэлсэн мөртлөө өнөөдрийг хүртэл оруулахгүй байна” гэсэн юм.


URL:

Нэр: Монгол Огноо: 17 November 2015

Бөгсөний донтой гарууд ҮХЭХ ГЭЭД БАЙНА ЛЭЭ, ХАС-ИЙН ГАНХУЯГААС ЭХЛЭЭД Л

Сэтгэгдэл бичих