Их идэгч мисс бүсгүй
Загвар өмсөгч, “Шинэ Зеландын гоо бүсгүй” хэргэмийн эзэн Нела Зиссер гэдэг бүсгүй идсэн бургерынхаа тоогоор дээд амжилт тогтоожээ. Энэ бүсгүй өөрийн өвөрмөц хоббины ачаар цахим сүлжээнд нэр алдартай болсон нэгэн.Тэрбээр тодорхой цагт идсэн хоол ундныхаа хэмжээгээр олон амжилтыг тогтоосон байна. Үзэсгэлэнт бүсгүй өөрийн тогтоосон дээд амжилтуудыг харуулсан дүрс бичлэгийг YouTube дээр тогтмол байршуулдаг аж.Энэ удаа 23 настай Зиссер ганцхан цагийн дотор Макдональдс түргэн хоолны сүлжээнд худалдаалдаг 22 БигМакийг идэж шинэ дээд амжилт тогтоов. Бичлэгийг үзвэл үүнийг хийх нь түүнд тун ч амаргүй байсан болох нь харагдана.
URL: