Чоно, тэмээ галзуу өвчнөөр өвчилжээ
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн нутаг, мөн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн нутагт тэмээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутагт чоно халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ.
Лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаад байна. Эдгээр газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
URL: