Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрүүтэй эр

УИХ-ын гишүүн З.Алтай ам, ажил нь зөрөөд, агуулга, хэлбэр нь зөрчилдөөд байгаагаа өөрөө ер анзаарахгүй байгаа гэнэ. Уг нь мань хүн их “шударга, үнэн юм” ярьдаг л даа. Гэвч тэр нь өөрийнх нь “агуулга”-тай зөрчилдөөд байдаг ажээ. Тэрээр АН, МАН хоёрыг тун ширүүн шүүмжилдэг. Гэтэл өөрөө нэгэн цагт АН-д элссэнээ зарлаж явсан хүн. Одоо харин нам гэдэг ер нь хамгийн бузар булай зүйл гээд л хамраа чимхэх нь холгүй ярвайж байгаад ярьдаг байна. Өдөр тутмын “Үндэсний шуудан” сонин эрхэм гишүүнийг өнөөгийн УИХ-д суугаа ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн нэг гэдгийг онцлов. Түүнийг өөрт ашигтай асуудал дээр бусдыг хатгаж, лоббидохдоо гарамгай гэдгийг ч тус сонинд тодорхой бичсэн байна. Мань эр “Тэгэхээр ийм байна аа, найзууд аа. Болж байна ш тээ. Чадаж байгаа юманд арга алга” гэж хаана ч хэлдэг жижүүрийн сайхан үгтэй гэнэ дээ…

н.Балдан /Inet.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих