“Монос”-ын Л.Эрдэнэчимэг иргэдийг хулхиджээ
“Монос фарм трейд” ХХК-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг Сүхбаатар аймгаас сонгогдохоор аль эрт зэхсэн бололтой. Тэрбээр он гарснаар хэд хэдэн удаа аймгийн иргэдтэй очиж уулзалт хийгээд амжсан гэсэн. Мөн үүнийнхээ хажуугаар “Монос” -ын эмийн сангаа сурталчилж явдаг бололтой юм.
Түрүүчийн долоо хоногт тэрбээр аймгийн иргэдтэй уулзах үеэрээ шарталтыг анагаадаг хэмээн “Монос”-ын нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилж, зарим иргэдэд өгсөн гэнэ. Энэ үеэр тэрбээр “Наад эмийг чинь Солонгос улсаас оруулж ирсэн. Солонгос улс бол шаардлага өндөртэй орон.
Гэтэл тэр улсын шаардлагыг хангасан эм” гээд дажгүй сайн сурталчилж амжсан байна. Харин үүнд итгэсэн иргэд шартсаныхаа дараа эмийг хэрэглэсэн байна. Гэтэл эмийн үйлчилгээ иргэдийн санаанд хүрээгүй бололтой. Тэд “Монос”-ын Л.Эрдэнэчимэгт итгээд уучихсан чинь хулхидуулчихдаг байна” гэцгээж байна лээ.
Д.Баатар
minfo
URL: