Франц улс Сири дэх Лалын улс бүлэгт цохилт өглөө

Франц улсын байлдааны онгоцууд Сири дэх Лалын улс бүлгийн байршилд агаараас цохилт өглөө. Баасан гарагт хүн барьцаалсан, энгийн иргэд рүү гал нээсэн, амиа золиослож бөмбөг дэлбэлсэн гэх хоорондоо холбоо бүхий гэмт халдлагыг Лалын улс бүлэг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа.

Ням гарагт Сирид өгсөн агаарын цохилт нь Франц улсын өнөөг хийсэн довтолгоонуудаас хамгийн өргөн хүрээний байсан гэдгээрээ онцлог юм.

Франц улсын зэвсэгт хүчин өчигдөр шөнө Сири улсын Ракка хотод буюу “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн байршилд агаараас довтолж 10 гаруй сөнөөгч онгоц, мөн Арабын нэгдсэн Эмират улс, Иордан улсуудаас 20 гаруй бөмбөг хаясан тухай Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Агаарын цохилтоор байлдааны хэрэгслийн агуулах, сургалтын баазыг утсгасан байна.

Франц улс Сири, Ирак дах Лалын улс бүлэгт сар гаруйн өмнөөс агаараас дайралт өгч байгаа бөгөөд АНУ тэргүүтэй эвслийн нэг гишүүн юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих