Нийгмийн сүлжээг шуугиулсан Австралийн үүлэн цунами
Энэ сарын 6-нд буюу өнгөрсөн баасан гарагт Сидней хотын далайн эрэг Бонди Бичийн ойролцоо зангирсан бараан үүл дэгджээ.
Энэхүү үүл нь далайн дээгүүр хуралдаж эхэлсний дараахан хотод бороо орж эхэлсэн хэмээн CNN мэдээлжээ. Хүмүүс энэхүү үзэгдлийг ажиглан гэрэл зураг авч, бичлэг ч хийсэн байна.
Нийгмийн сүлжээг шуугиулсан уг үзэгдлийг Австраличууд “Үүлэн цунами” гэж нэрлэжээ. Харин Британий Велфаст Телеграф хэмээх хэвлэлд үүл хойд зүгийг чиглэж, орон нутгийн төв хэсгийн эргийн орчим гольфийн бөмбөгний хэмжээтэй мөндөр орсон хэмээн мэдээлсэн байна. Энэ үеэр агаарын хэм хэдхэн цагийн хугацаанд 28.3-20.6 хэм болтлоо буурчээ.
URL: