Олсон дээгүүр өндөр өсгийттэй явжээ


Техас мужийн оршин суугч Фэйт Дики гэдэг бүсгүй 840 метрийн өндөрт татсан олсон дээгүүр өндөр өсгийттэй явсан гэнэ. Энэ үйл явдал Бразилийн Рио-де-Жанейро хотод зохиогдсон олсон дээгүүр явагч эмэгтэйчүүдийн их наадмын үеэр болсон байна.
Америк бүсгүй тод ягаан өнгийн өндөр өсгийт өмсөөд эхний оролдлогоороо л хоёр хадны дундах ангал дээгүүр татсан олсон дээгүүр түвэггүй явж өнгөрсөн аж. Түүнийг олсонд аюулгүйн бүсээр бэхлэсэн байна. Үүнийхээ дараагаар Дики бүсгүй өндөр дээрээс хот тун ч гоёмсог харагдсан гэдгийг онцолжээ.


Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих