850 сурагч иргэний андгай өргөнө

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлуулах зорилготой Иргэний андгай өргөх ёслол 2004 оноос эхлэн 13 дахь жилдээ болох гзж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох уг ёслол энэ сарын 14-нд Төрийн ордонд болно. Энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр, засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлах юм.

Төрийн ордонд болох Иргэний андгай өргөх ёслолд нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд орон нутгийн салбар зөвлөлүүд Андгай өргөх ёслолыг нэгэн зэрэг зохион байгуулна.

Иргэний андгай өргөх ёслолд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Шию үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа, Б.Отгонтуяа, Л.Сөрөлт болон “Aim4R Dance Studio” продакшны захирал, бүжигчин Т.Саруултөгс нар урилгаар оролцох юм.


URL:

Сэтгэгдэл бичих