Бичлэг: “Эрдэнэс таван толгой”-н ажилтан өөрийгөө шатаав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтнаа шилжүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв.  Энэ үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаав.

Хамт явсан хүмүүс түүнийг өөрийгөө шатаахаар төлөвлөж буйг мэдээгүй бөгөөд тэрбээр яах ийхийн зуургүй өөрлүүгээ шатахуун цацаж, гал асаажээ. Харин тэнд байсан хүмүүс түүн рүү ус цацаж, хувцасаар цохиж унтраасан бөгөөд түүний гар, хөл, нүүр гээд биеийн багагүй хэсэг нь түлэгджээ.

Дээрх явдлаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг “Энэ шилжүүлэх гэрээ бол жилийн хугацаанд хийгдэх гэрээ. Ажилчидтайгаа ойлголцсоны үндсэн дээр бид оператор, засварын хэсэгт ажилладаг хүмүүсээ цалин хөлсийг одоо авдгаас нь буулгахгүйгээр олгож, ажиллуулах талаар хэлэлцэж байна. Таван Толгой компани хүртэл нэг өдөр олон ажилтнаа халж байхад манайх сул зогсоохгүй гэсэндээ ажилчдаа өөр компанид гэрээлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол ажилчдаа байнгын ажилчдаа байлгах үүднээс гаргасан шийдвэр” гэж мэдэгдээд байсан билээ.

Харин тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх мэдээллийг эрс үгүйсгэж “Бидэнтэй ойлголцолд хүрч зөвшилцсөн зүйл байхгүй. Бид энэ компанид 20-30 жил ажилласан. Ажлын туршлага бий. Гэтэл одоо гэрээгээр өгөх газар нь биднийг ахин  шалгалтад оруулж авна гэсэн. Тэгэхээр тэнцээгүй гэх шалтгаанаар яаж ч мэднэ. Энэ бол баталгаагүй бөгөөд биднийг хил давуулж хүний наймаагаар зарж байгаатай адилхан” хэмээн мэдэгдсэн юм.

Тоймчхүү

Ингээд Үндэсний мэдээллийн төвд болсон тус хэвлэлийн хурлаар юу болсныг хүргэе.

Насанд хүрээгүй болон зүрх судасны өвчтэй хүн үзэхийг хориглоно…


URL:

Сэтгэгдэл бичих