Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
Киви хамтлагийн Ука. “Киви” хамтлаг тарж бутарна гэсэн дуулиан энэ зуны зохиомол, “хоцрогдсон” дуулиан байлаа. Уг нь шаргал үст Ука бие даасан уран бүтээл хийнэ гэдэг өөрөө маш том сюрприз учраас дээрх “оролдлого” илүүц юм. Хамтлагийн ахлагч Укагийн шинэ уран бүтээл тун амжилттай явна. Тэрээр ая зохиогч, аранжировшик Оки, “New Star” студийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Хамраа өндөрсгөж, Францад стиль имижээ өөрчилсөн гэх тэрээр шинэ цомгийн уран бүтээлдээ “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай хүртэл хоршиж чаджээ.
Дуучин Ч.Ану. Дуучин Ч.Ану энэ зун Мянганы сорилтын сангийн ажлаар бүх аймгийг тойрсон. Энэ сан Ч.Ануд хамтлаг дуучдаас хамгийн өндөр үнэ төлсөн байна.
“Crush bash” хамтлаг.
“Outlaw” хамтлаг. Эрдэнэт хотын хөвгүүд үүсгэн бий болгосон “Outlaw”-ын гараа тун цоглог.
Тэд анхны тоглолтоороо “UB palace”-ын задгай талбайг дүүргэсэн юм. Одоо тэдний дуулсан дуу бүхэн хит болдог гэхэд бараг хилсдэхгүй. “Зүрхэн тэнгэрийн нар”, “Ээждээ”-г залуус цээжээр мэддэг бол Эрдэнэт хотдоо зориулж сүлд дуу бүтээсэн анхны хип хоп хамтлаг. Унасан газар угаасан ус
Цэвэрхэн, цэмцгэрхэн цаанаа л өөр гэх энэ дууны клип тун удахгүй дуусч Эрдэнэтийнхнийг огшоох гэнэ. Юутай ч шоу ертөнцөд сүрхий тоогдож, хамгийн гол нь нас насныханд зориулсан уран бүтээл туурвиж чадаж буй “Outlaw”-чууд гандан буурахгүй ээ.
Дуучин Т.Мино:Дуучин Т.Ариунаагийн “Асуудал” дууны клипний дүрд тоглохдоо Т.Мино 13-хан настай байсан. Түүнээс хойш Скайтел, Монос компанийн нүүр царай болж, “Салхи”, “Гала” хамтлагийн клипэнд тоглосон билээ. Охидын Sound of kiss хамтлагийн хамгийн царайлаг нь гэж тоогдсоор ирсэн тэрээр “Хайрлаж болох уу” киноны гол дүр, “Амьдралд тавтай морил” телесериалын туслах дүрийг бүтээсэн юм. Харин Т.Мино одоо бие даасан уран бүтээл хийхээр студи, продакшнуудтай гэрээ хийгээд байна. Дуу бүтээгчид ч түүнд найдлага тавьж эхэллээ. Дүр төрх, бие галбир сайтай Т.Мино мэдээллийн сайтуудаас “плейбой” хоч хүртэж, шуугиан тарьсан. Жүжиглэх, дуулах, бүжиглэх авьяас хосолсон түүнд давуу тал их бий.
Rokit bay: Жижигхэн Монголд хип хоп өрсөлдөөн маш их. Шинэ соргог зүйлийг хурдан тусгаж, хамгийн их хувьсч өөрслөгдөж чадаж буй урсгал энэ. Хип хоп ертөнцөд зөвшөөрөл хүсэхгүй орж ирсэн түүний анхны дуу болох “Нэг өдрийн хаан” шууд хит болсон. “Энгийн байх надад утга учиргүй мэт санагдана. Эндээс хурдхан мултрахын тулд гүймээр санагдана. Эндээ үлдвэл бүх зүйл энгийн бүхний дунд шингэнэ. Дундаж нэгэн байж чадахгүй нь би, хавчиг, бөгчим жижиг завсар зайнд. Ийм учраас эндээс явахаар гал дундуур алхаж явна. Хэцүүг хийх цаг зөндөө. Хэн ч биш байх цаг зөндөө” гэж түүний дуунд өгүүлдэг. Rokit bay “Бид хоёр”, “Аваад яв”, реппер Gee-тэй хамт “Микрофоны ард”, “Ээ, дээ энэ эрчүүд үү”, “Хоосон зай” зэрэг уран бүтээлүүд туурвисан нь түүний өмнө алга ташиж үзээгүй фенүүдийг огшоосоор байна. Америкт голчлон амьдарч, фенүүдээ “хятадын эрлийз мөн”, “биш” гэдэг сэдвээр алалцуулдаг түүнийг нэлээд хямсгар нэгэн гэдэг.
Н.Золзаяа.
URL: